Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн …
Нийгэм
June, 2017
-
6 June
Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрөгч Ш.Түвдэнбалжир өөрийгөө “захиалгаар ажилладаг” гэдгээ нотоллоо
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир, “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмин гэгдэх хүмүүс нэгэн цагт шударга өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрч, мэдэгдэл хийж байлаа. Үйлчлүүлэгчээ залилж, 2 сая төгрөг авсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн хүнийг шударга өмгөөлөгч гэж тэд нэрлэсэн. Мөн өөрсдийн хийж буй үйлдэл нь ч шударга болохыг хэлж, болохгүйд хүрвэл Г.Батбаяр өмгөөлөгчийнхөө өмнөөс хоолойгоо хэрчихэд ч …
-
6 June
120 мянгат орчим тоггүй байна
Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ. Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их …
-
6 June
Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ. Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн …
-
6 June
Сонгуулийн сурталчилгааны үеэр дараах зүйлсийг хориглоно
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдөр /2017-06-06/- өөс эхлүүлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. · сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, · сурталчилгааны зурагт самбар байрлуулах, · сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, · ухуулах байр ажиллуулах, …
-
6 June
Мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийссан гэв
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа Төрийн ордонд хийлээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын гуравдугаар сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулсан юм. Үндэсний хорооны даргаар ХЗДХ-ийн сайд, орлогч даргаар Эрүүл мэндийн дэд сайд, гишүүдэд нь БОАЖ-ын дэд сайд, …
-
6 June
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 …
-
5 June
П.Батбаатар:Сонгуулийн санал тоолох машин худалдаж авахтай холбоотой гомдлыг шалгаж байгаа
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. -Он гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, хагас жил шахуу. Эрүүгийн нөхцөл байдал энэ хугацаанд ямар байв? -Монгол Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11022 гэмт хэрэг бүртгэгдсэний 7036 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг …
-
5 June
Г.Батбаяр “орж, гарсаар” л явна
Хүмүүний од болох хүсэл буглахаараа зан араншин нь эвдэрч, ой санамжаа ч алддаг бололтой юм. Ийм л асуудалд орчихоод яваа нэгэн хүн байна. Түүнийг өмгөөлөгч Г.Батбаяр гэнэ. Гэхдээ яг ямар хэргийг өмгөөлж, хууль эрхзүйн туслалцаа үзүүлсэн нь тун эргэлзээтэй. Сайд асан Х.Тэмүүжингийн “сайн дүү” Сарангэрэлийг өмгөөлж байгаа нэртэй далан булчирхайг нь тоочуулаад “задарч яваа өсвөр насны охин” гэдэг ойлголтыг олон …
-
5 June
Саналын хуудсыг хэвлэж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил эхэллээ. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн хэвлүүлж дуусгалаа. Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэж байгаа бөгөөд хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллав. Мөн хэвлүүлэх үйл …
-
5 June
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2017 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
-
3 June
Монгол Улсын иргэд Сингапур уруу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн пасспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ. Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 …
-
3 June
Мазаалай хиймэл дагуулыг хөөргөх хугацаа хойшиллоо
Монголын анхны хиймэл дагуул болох Мазаалай хиймэл дагуул 2017 оны зургадугаар сарын 4-ний 05.30 цагт хөөрөх ёстой байсан. Гэвч БНСУ-д цаг агаарын муудаж, усархаг бороо орж байгаа юм. Үүнээс болоод Шонхор 9 пуужинг хөөргөх ажиллагаа хойшлоод байна. Цаг агаар сайжирмагц Шонхор 9 пуужинг хөөргөж, Монголын анхны хиймэл дагуул сансарын уудамд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.
-
3 June
Шинээр авсан АН-2 онгоц осолджээ
Бид саяхан АН-2 буюу шинэ царцаа ногоон онгоцтой болсон. Энэ онгоц нь орон нутагт нислэг үйлдэх боломжтой гэж Зам тээврийн яамнаас мэдэгдэж байлаа. Гэвч шинэ онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон тухай эх сурвалж мэдээлж байна. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх багаас гадна албаныхан болон сэтгүүлчид явсан тухай мэдээлэл байна. Гэхдээ хүн гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээлэл алга …
-
2 June
Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа
Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхитэй хэрэглэгч орон болон хувирч байгаа гэнэ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд олширч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл