Нийгэм

June, 2017

  • 14 June

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт Налайх дүүрэгт боллоо

    Өнөөдөр Налайх  дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч …

  • 14 June

    Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв УАЗ фургон маркын автомашинтай боллоо

    Улсын Их Хурлын Гишүүн Т.Аюурсайханы санаачилгаар Эрүүл Мэндийн Яамнаас шийдсэн УАЗ фургон автомашиныг 2017 оны 06-р сарын 13-ны өдөр Эрүүл Мэндийн Төвд хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Эрүүл Мэндийн Төвийн дарга Л.Байгал нар оролцов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эрүүл Мэндийн Төвийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ Налайх дүүргийн эрүүл мэндийн …

  • 14 June

    М.Энхболдын ухуулах гэрийг машинаар дайрсан хэрэг гарчээ

    Өнгөрсөн шөнө буюу 2017 оны 06 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр гэгч нь  эхнэрийн хамтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулах байрыг 57-29 УНИ дугаартай хувийн машинаараа дайрсан хэрэг гарчээ. Золоор эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учраагүй өнгөрсөн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ынхан …

  • 14 June

    Дуулианаар хөлжигсөд

    Чоно борооноор гэгчээр сонгуулийн сурталчилгаа цацагдаж буй энэ үед нэр дэвшигчдийн дунд гүйж, хэн нэгнийг нь гүтгэж, өнөөхийг нь магтаж, хэдэн төгрөг салгадаг улс байна. Тэднийг л дуулианаар хөгжигсөд гэж нэрлээд байгаа юм. Нээх олон зүйл нуршаад яах вэ. Ш.Түвдэнбалжир гэх ганц л хүнээр жишээ авья. Тэрээр саяхан жижиг өрөөнд тамхи баагиулж байгаад л “М.Энхболдын ээж Цэ Дун Монголоор Цэдэв …

  • 14 June

    Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ

    -Амьдралд хөл алдсан бүсгүйчүүд энгийн амьдралдаа эргэн ирлээ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 407 дугаар ангид 200 гаруй эмэгтэй ял эдэлж байгаа ажээ. Эдгээр бүсгүйчүүд хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж байгаа хэдий ч санамсар болгоомжгүй, эсвэл амь насаа хамгаалах гэж байгаад хэрэгтэн болсон хүн олон байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрээр зарим хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, эрх чөлөөт нийгэмд …

  • 14 June

    Тийзний үнэ 20-40 хувь хямдрана

    Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ. Мөн тус уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, …

  • 14 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна

    Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, бусад нутгаар халуун хуурай салхитай байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө …

  • 13 June

    Тавантолгойн сургалтын төвд дахин нэг алба хаагч амиа алдлаа

      Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон. Тэмцээний үеэр нэгэн цэргийн алба хаагч нар барсан талаар эх сурвалж мэдээллээ. Алба хаагч О нь тэмцээнд оролцож байхдаа нас баржээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Алба хаагч О нас барснаар Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван …

  • 13 June

    68 халаалтын зуухыг зогсоож, ТӨВЛӨРСӨН ДУЛААНД холбож эхэллээ

    Эрчим хүчний яам, нийслэлийн  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаны хүмүүс шугам сүлжээний төв цэг буюу Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн …

  • 13 June

    Г.Батбаяр тэрбумын орлогоо шударгаар олсон уу?

      “Намайг хүмүүс тэрбумтан өмгөөлөгч гэж доромжилж, гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байсан өмгөөлөгч Г.Батбаяр “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” болчихлоо. Мөн энэ тухайгаа ч сайрхан ярьж, өөрийгөө магтаж явна. Яагаа вэ, нөгөө 107 сая төгрөг байсныг тэгшитгээд 108 сая төгрөг татварт аваачиж тушаасан, ашиг олсон учраас татвараа төлсөн гээд байгаагүй юу. Хувийн компани үгүй, эрхэлсэн бизнес үйл ажиллагаа байхгүй зөвхөн өмгөөллийн …

  • 13 June

    Чехийн элчингээс визний цагийн цахим бүртгэлийг цуцалж байгаагаа мэдэгдлээ

    Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ивана Гроллова мэдээлэл хийлээ. Монголчууд Чех улсад хөдөлмөр эрхлэх виз мэдүүлдэг ч бэрхшээл ихээр тулгардаг. Хамгийн их тулгардаг бэрхшээл нь визний цаг захиалах байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Чехийн Элчин сайдын яамнаас визапоинт системийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан хэдий ч зогсоохоос аргагүйд хүрсэн байна. Энэ нь визний цагийг цахимаар захиалга …

  • 13 June

    Г.Шийлэгдамба: Улсынхаа шүүхэд итгэхгүйгээр эх орондоо амьдарч болно гэж үү

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулахад тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, хэргээ үнэн зөвөөр шүүлгэхийг хүссэн байдаг. Г.Шийлэгдамбатай утсаар холбогдож дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг хүсэхэд тэрээр татгалзсан тул дараах  цөөн асуултад хариулт авлаа. –Сайн байна уу. Тантай холбоотой хэрэг хоёр жил сунжирсны эцэст шүүх хурал болох гэж байна. Шүүх хуралтай холбогдуулан та өөрийн зүгээс нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхгүй юу? -Энэ хэргийн талаар миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Би …

  • 13 June

    Богд уул руу явган аялал хийхийг түр хориглолоо

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оны эхний хагас жилийн байдлаар найман удаагийн ой хээрийн түймэр гарч, өмнөх оны мөн үеэс найм дахин өссөн байна. Мөн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир 2017 оны зургаадугаар сарын 12-30-ныг хүртэлх хугацаанд аялах, уулын алхалт хийхийг түр хориглолоо. Дээрх шийдвэрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамжилсан байна.

  • 13 June

    Гадны хүнийг ялтны байранд нэвтрүүлсэн, ялтнуудтай хувийн харилцаа тогтоосон зэрэг зөрчлийг илрүүлжээ

    Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 9-ний шөнө тус аймаг дахь Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах, албадан саатуулах, албадан эрүүлжүүлэх байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах, цагдан хорих байр, түүний аж ахуйн үйлчилгээнд хорих ял эдэлж буй ялтнуудын харуул хамгаалалт болон үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ. Энэхүү шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих …

  • 13 June

    Ц.Дуламсүрэн: Богдхан ууланд гарсан түймэр иргэдийн дутуу унтраасан тамхи, шүдэнзнээс үүдэлтэй

    Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.  -Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу?  -Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. …