Нийгэм

October, 2016

  • 3 October

    Олон хүнийг уйлуулсан бичлэг: Сирийн аврагч 1 сартай охины амийг нурангиас аварчээ /видео/

    Сирийн аврагчид нэг сартай энэ бяцхан охиныг нурангинаас гаргаж амийг нь аварчээ. Охиын аварсан аврагч түүнийг тэврэн мэгшин уйлж байна. Энэ хүний зүрх сэтгэл өрөвч зөөлөн, хайраар дүүрэн бололтой. Даян дэлхийд дайн дажингүй, энх амар амгалан байдал тогтоосой билээ. Ugluu.mn

  • 3 October

    Их дээд сургуулиуд оюутныхаа эрүүл мэндэд анхаарахаа амлав

    Эрүүл мэндийн салбарынхан жил бүрийн ес, аравдугаар сард “Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүлэн оюутан залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус аяны нээлтийг 5000 оюутны өдөрлөгөөр эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн …

  • 3 October

    Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад шалгалт явуулж, зөвлөмж чиглэл хүргүүллээ

    Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын  гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа. 2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4%-тай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6% “Хангалттай байна” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав. Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс …

  • 3 October

    Донор зохион байгуулагч сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

    Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан 2016 оны 9-р сарын 29-ний өдөр ЦССҮТ-д “Донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтэнүүдийн оролцоог нэмэгдүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм. Тус сургалтанд Монголын донорын холбооны 20 гаруй гишүүд, …

  • 3 October

    С.Ариунболд:Манай үйл ажиллагааны журамд эмч нарыг хумс урт ургуулахыг зөвшөөрдөггүй

    9-р сары 27-ны өдөр  Яаралтай Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн гэх асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Өргөө” амаржих газрын эмч нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  дэд захирал С.Ариунболд: Дуудлага 9-р сарын  27-ны өдрийн 10:57:55 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 утсанд ирсэн. тухайн дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн …

  • 3 October

    Төмөр замын гарам дээр гардаг осол зөрчлийг бууруулах зорилгоор зөвлөгөөн зохион байгуулав

    Төмөр замын гарман дээр гарч буй осол зөрчлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх иргэд зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, жолооч нарын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Төмөр замын гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 133 төмөр замын гарам байдаг бөгөөд үүний зохицуулалттай гарам -28, дохиололгүй гарам -8 байдаг бол хамгаалалтгүй гарам …

  • 3 October

    Цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” карт өгнө

      Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэжээ.  Цус бэлэглэх өдрийн хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж.

  • 3 October

    Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа. Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй …

  • 3 October

    “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” лого, сурталчилгааны хуудас зохиох уралдаан зарлагдлаа

    Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”, Засгийн газрын 2016 оны 294, 295 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон олон …

  • 3 October

    Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

    Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас …

  • 3 October

    Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн …

  • 3 October

    С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв. Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов. Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү     president.mn

  • 1 October

    Налайх дүүргийн МАН сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ

    Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгч сонгогдоно. Нэр дэвшигчид өнгөрсөн сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан. Орон нутгийн сонгууль нь иргэд өөрийн амьдарч байгаа сум дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчийг сонгодог гэдгээрээ хамгийн  чухал сонгууль юм. Тэгвэл өнөөдөр 12 цагт Налайх дүүрэгт МАН-аас нэр …

  • 1 October

    Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ

    Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөөдөр албан ёсоор эхэллээ. Хуульд заасан хугацаанд  сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилж, санал хураалт аравдугаар сарын 19-нд болно. Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дараах намууд өрсөлдөж буй намууд Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Монгол ардын …

  • 1 October

    С.Амарсайхан: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга шинээр барих асуудал гэж ойлгож болохгүй

    Багш нарын баярын өдрийг жил бүрийн 10 сарын эхний 7 хоногт зохион байгуулдаг уламжлал тогтсон. Үүнтэй уялдуулан Налайх дүүргийн  сургууль цэцэрлэгийн багш нарын баярын арга хэмжээ  9 сарын 30-ны өдөр Налайх дүүргийн Соёлын төвд боллоо. Тус арга хэмжээний үеэр Налайх дүүргээс  НИТХ-д сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан багш нарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж  үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Налайхчууд бидний хувьд …