Нийгэм

October, 2016

  • 11 October

    Д.Оюунхорол:Байгалиа хамгаалах нь бүх нийтийн үйлс гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна

    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд БОАЖ-ын салбар юу хийж амжуулав? -Эдийн засгийг сэргээнэ, иргэдийн амьдралыгсайжруулна гэж итгэл хүлээлгэн манай намыг сонгосон сонгогчдын хувьд 100 хоног гэдэг магадгүй урт хугацаа байх. Хийж бүтээхээр зүтгэж байгаа бидэнд маш богино хугацаа байлаа. Өнөөдрийн эдийн засгийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж, сонгуулийн …

  • 11 October

    УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар  өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд …

  • 11 October

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах ЗХА-ий бүсийн хурал улаанбаатар хотноо эхэллээ

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүсийн хурал “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн ивээл доорх Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурал хоёр …

  • 11 October

    Хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Лазер интерферометрийн сургалтад хамрагдлаа

    СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг давтамж, уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, техникч Ж.Мандухай нар MEDEA төслийн хүрээнд зохион байгуулагдсан лазер интерферометрийн  4 хоногийн сургалтад хамрагдлаа. Сургалт Японы Үндэсний Хэмжил зүйн хүрээлэнгийн (NMIJ) нано хэмжил зүйн лабораторид  болсон. Сургалтаар  оптикийн онолын үндэс, лазер  интероферометрийн төрлүүд, тэдгээрийг зайн хэмжилд хэрхэн ашиглах, зурааст хэмжүүрийн шалгалт тохируулга ба хэмжлийн эргэлзээний талаар нийт 32 …

  • 11 October

    1782.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 7 компани, 55 хороо, 500 байгууллага, аж ахуйн нэгж хамтран 493 хүний бүрэлдэхүүнтэй, 142 техник хэрэгслээр 515 рейс хийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 1782.8 тонн …

  • 11 October

    Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан хэргийг шүүлээ

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Баярбилэг, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар нар оролцлоо. Шүүгч хуралдааны дэгийг танилцуулж, шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулснаар шүүх хуралдааны …

  • 11 October

    “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг БОАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран энэ сарын 11-15-ны өдрүүдэд  Уран  зургийн галерейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр , Монголын аялал жуучлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар нээж тууз хайчиллаа. Тус үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын менежер, хөтчүүдийн болон аялагчдын буулгасан …

  • 11 October

    Массачусетс технологийн их сургууль хот төлөвлөлтийн тал дээр хамтран ажиллах санал тавьлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.  Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард …

  • 11 October

    Ажлын байран дахь бэлгийн дарамтанд гурван эмэгтэй тутмын нэг нь өртөж байна

    Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/, Монголын эмэгтэйчүүдийн сан /МЭС/, Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллага /“АББДТ” ТББ/ болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо /МЭХДХ/-той хамтран “Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, эрх зүйн орчинг сайжруулах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд хэвлэл мэдээллийн байгуулгын 20 гаруй сэтгүүлчид хамрагдлаа. “АББДТ” ТББ нь 2015 оны 11 сараас 2016 …

  • 11 October

    Мазаалайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана

    БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо. Монголд төдийгүй дэлхийд ховордоод …

  • 11 October

    Хувьцаат компаниуд шинэ журмаар ажиллана

    Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлд мөрдөгдөж буй зарим журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан хувьцаат компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын  мэргэжилтнүүдэд шинэчлэгдсэн журам болон зарим журмын өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах сургалт зохион байгууллаа. Улаанбаатар хотод 78 хувьцаат компани, үнэт цаасны 62 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн төлөөллийг уг сургалтад хамрууллаа. …

  • 11 October

    Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно

    НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ынЕрөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын …

  • 11 October

    Тариалан эрхлэгчдийн ашиглаж буй жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтад үнэгүй хамруулж байна

    2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын  хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.. Баталгаажуулалтын ажлын явцад  орон …

  • 11 October

    Цагдаагийн хэлтэс, хэсгүүдэд албан хаагчдын хүрэлцээ муу байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, …

  • 11 October

    Зэвсэгт хүчний хурандаа нарыг шалгаж байна

    Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй хэрэгт буруутган, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн бололтой. Энэ тухай мэдээллийг эх сурвалж баталгаажууллаа. Гэхдээ нууцын зэрэглэлд хамаарах хэрэг учир зарим зүйлсийг мэдээлэх боломжгүй байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Бямбажавыг эл хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн ч  эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэлээ. Эх …