НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн …
Нийгэм
October, 2016
-
13 October
Сурагчдад усны осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа
Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагчдад болзошгүй усны ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа. Сургалтын үеэр Монгол Улсын Далайн захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, усан замын тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хэрхэн хангах, аврах хантаазыг хэрхэн өмсөж ашиглах талаар үзүүлэх сургалт явуулсан …
-
13 October
БНХАУ-д зорчихдоо хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна
БНХАУ-ын Эрээн хотын гаалийн ажилтан болон Монгол Улсын иргэний хооронд өнгөрсөн 9 дүгээр сарын 17-нд гарсан маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явдцаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ. Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил, гаалийн албан хаагчийн тавьсан …
-
13 October
Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана. Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, …
-
13 October
Хотын төвийн гудамжууд 5 м өндөртэй нарс модоор өнгө нэмлээ
Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордоны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын …
-
13 October
Дэлхийн стандартын өдөр маргааш болно
Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт …
-
12 October
Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалангийн санаачлагаар замын асуудал шийдэгдлээ
Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан 14-р хороонд ажиллаж байгаа нэр дэвшигчдийнхээ уулзалтанд оролцож, тус хорооны тулгамдаад байгаа асуудал болсон Нарантуул олон улсын худалдааны төвийн арын замыг засч байгаа тухайгаа танилцууллаа. Тэрээр уг шороон замыг Нийслэлийн засаг даргатай ярилцаж шийдвэрлүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд тус 1.2 км урттай замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байгаа юм. Долоон метр өргөнтэй авто зам, …
-
12 October
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдав
Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн …
-
12 October
Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ
-Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна- МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл …
-
12 October
Олон нийтийн зөвлөлөөс ил тод байдлыг хангах чиглэлээр авлигатай тэмцэх газарт зөвлөмж өглөө
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө. Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн …
-
12 October
Сангийн яам 105 албан хаагчаа нэг зэрэг халлаа
Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ. Энэ талаар өнөөдөр халагдсан хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулаад байгаа аж. Түүнчлэн тэд хурлын үеэр “Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн …
-
12 October
Шүүхээс эрүүгийн хэрэгт оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг судаллаа
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг 2016 оны эхний 9 сарын байдлаар судлахад 43 хэргийн 57 шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Эдгээр 43 хэргийн 13 нь /19 холбогдогчтой/ буюу 30.2 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан, 6 хэрэг /6 холбогдогчтой/ буюу 13.9 хувь …
-
12 October
БСШУС-ын яамнаас сурагчдын амралтыг албан ёсоор зарлаагүй болохыг мэдэгдэж байна
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ” гэсэн нэр бүхий мэдээлэл цацагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд мөрдсөн сурагчдын амралтын хугацаа мэдээлэлд бичигдсэн байгааг иргэд анхаарна уу. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогоор …
-
12 October
Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо, эх баригч бэлтгэх сургалттай танилцах аялал зохион байгуулагдлаа
Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийн хүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо,эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны хооронд зохион байгууллаа. Танилцах аялалд ЭМЯ, ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудын …
-
12 October
УБ хотын цагдаагийн газрын үе үеийн дарга нарыг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, даргын зөвлөлийн гишүүд тус цагдаагийн газрыг удирдаж байсан үе үеийн дарга нарыг урьж ажил, амьдралын арвин их туршлагаасаа хуваалцах чин сэтгэлийн уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга байгууллагын түүхэн замнал болон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Уулзалтад хошууч генерал О.Отгонжаргал, Ч.Амарболд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл