Нийгэм

October, 2016

  • 7 October

    Нийслэлийн цэргийн штабуудын офицер, дарга нарт бэлтгэл сургалт хийлээ

    Нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын даргын бэлтгэл сургалт өнөөдөр боллоо. Монгол Улсын Их хурлаар Батлан хамгаалахын багц хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд шинээр батлагдсантай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги байгууллагууд цугларалтуудаа хийж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтаар Батлан хамгаалахын тухай багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэчлэлийг офицерууд, дарга нарт таниулж …

  • 7 October

    Сүхбаатар дүүргийн 14-р хороонд “Ногоон төгөл” байгууллаа

    Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа. Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жилийн ой, Азийн хөгжлийн банк  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд тус банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын дагуу нийт 50 мод суулгаж, арчилгаа, хамгаалалтыг нь хорооны ажилтнууд, оршин суугчдад хариуцуулан өгөв.  Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, …

  • 7 October

    Хэв журмын урамшилт эргүүлээр ажиллах иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

    Нийслэл хотын хүн амын тоо жил бүр өсч  хэт их нягтрал, ажилгүйдэл, ядуурал, иргэд  өөрийн болон бусдын  өмч хөрөнгөнд хяналт тавьдаггүй аминчхан хувиа хичээсэн үзэл бодол нь давамгайлсан, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлдэггүй зэргээс үүдэн  гэмт хэрэг зөрчлийн тоо өсч байна. Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны …

  • 7 October

    Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв

    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэчиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн комиссын …

  • 7 October

    НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээ

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээ. Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн …

  • 7 October

    Mobil хөдөлгүүрийн тосыг сонгох 10 шалтгаан

    Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Mobil ердийн үед автомашины хөдөлгүүрийг хамгаалах түүнчлэн бэрх шалгуур, эрс тэс хүнд нөхцлийг давах болон олон зуун километр туулсан хуучин хөдөлгүүрт зохицон ажиллах шалгуурт шинэ жишиг тогтоосоор ирлээ. Бодит шалтгаан 1: Mobil хөдөлгүүрийг бусадтай харьцуулшгүй сайн хамгаалдаг. Mobil-ийн өндөр идэвхит нэмэлт хольц бүхий систем нь таны хөдөлгүүрийг дээд түвшинд хамгаалж, шинэхэн мэт хэвээр хадгалах болно. …

  • 7 October

    Хэв журмын урамшилт эргүүл энэ сарын 10-наас ажиллаж эхлэнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар …

  • 7 October

    Г.Батсүх: Барилгын материалаа онлайнаар авдаг болно /аудио ярилцлага/

    http://www.gogo.mn  сайтын “Vision” нэвтрүүлгийн зочноор Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал Г.Батсүх уригдан оролцлоо. Бид барилгын салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж энэ салбарын компаниудын үйл ажиллагааг дэмжиж тэдний бизнесийн талбар байх зорилготой. Одоо 1200 компанийн 10000 нэр төрлийн барилгын материал, орон сууцны мэдээллийг хүргэж байна. Эх сурвалж:gogo.mn

  • 7 October

    Иргэний боловсрол сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр гараагүй

    Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай  мэдээлэл цацагдсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр  гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

  • 7 October

    Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз хагалгаа хийж байх үед нурж эхэлжээ

    Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 05-ны өдөр нуран унажээ. Энэ асуудлаар дөнгөж сая тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “Давхар тааз буюу дүүжин тааз хийгдсэн нь бүхэлдээ нурж унасан байна. Тухайн үед ажиллаж байсан эмч нар үүнийг хэлнэ” гэлээ. Энэ талаар мэс заслын өрөөнд хагалгаа хийсэн эмч хэлэхдээ …

  • 7 October

    Баянхонгор аймгийн Прокурорын газраас шалгалт хийлээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2016 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байрны ахуй нөхцөл, хоригдогчдын эрхийг хэрхэн хангаж байгааг болон нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг тус тус шалгажээ. 1.Тус аймгийн Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байрны ахуй нөхцөл, …

  • 7 October

    Авлигатай тэмцэх газраас гаалийн салбарын эрсдлийг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийж эхэллээ

    Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүллээ. Ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах чиглэлээр цаашид ажиллах нь ажлын …

  • 7 October

    Ховд аймгийн төрийн албан хаагчдад онлайн сургалт зохион байгуулав

    Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимдаа ээлжит онлайн сургалт зохион байгуулав. Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, ажилтнууд, аудитын болон сонгуулийн байгууллагын албан тушаалтнуудыг энэ удаагийн онлайн сургалтад хамруулж, “Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр ярилцаж, мэдээлэл хийлээ. Авлигатай тэмцэх газар төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, орон …