Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний …
Нийгэм
July, 2016
-
22 July
АСЕМ-ийн зочдод монгол хоолны амт, үйлчилгээний соёлоо харууллаа
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж , АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх эрх авсан зочид буудлын дэргэдэх зоогийн газруудад мөрдөх “Хоолны жишиг цэс”ийг батлуулсан. Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран тогооч нарын дунд 3 шатны …
-
22 July
Цахилгааны гэмтлийг засварлав
Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд 2016 оны 07 дугаар сарын 20,21-нд хэвийн ажиллалаа. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 11 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажилласан. Үүнд: Зооноз Өвчин судлалын үндэсний төв-1, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв /102/-3, Нийслэлийн Өмчийн харилцааны газар-1, …
-
22 July
Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль …
-
22 July
Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана
Монголд зохион байгуулагдаж буй сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтануудыг тодруулан дараахь СУПЕР ШАГНАЛУУДЫГ өгөхөөр боллоо. – Samsung Galaxy S7 (5 азтан) – Их аваргын КЕНШО (6 азтан) – Аки БАШО үзэх аялал (10 азтан) – Land Cruiser PRADO автомашин (1 супер азтан) Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Билет борлуулах …
-
22 July
Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болно
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, …
-
22 July
Арвайхээр -хужирт чиглэлийг зорих жолооч, иргэдэд сэрэмжлүүлж байна
Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад тал 100 метр газарт 07 сарын 13,14,15-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автаж замын далан урссан байгааг тус чиглэлийг зорих иргэд анхаарна уу!!! Авто тээврийн үндэсний төв
-
22 July
ЭМСЯ-ны сайд С. Ламбаа cахилга хариуцлагатай ажиллахыг сануулав
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр яамныхаа нийт албан хаагчдыг хүлээн авч уулзаж юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн солигдож буй энэ үед хүн бүр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж сахилга хариуцлагатай ажиллахыг сануулаад өнгөрсөн богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Ламбаа нь 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар, сүүлийн найман сарын хугацаанд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн …
-
22 July
Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Түүнчлэн иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар …
-
22 July
Улаанбаатарт өдөртөө бороо орно, 20 хэм дулаан
Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
-
21 July
ШШГЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. …
-
21 July
Б.Батцэнгэл: “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна
Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. “Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт 7 дугаар сарын 30-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ тоглолтын тухай бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа. –Харанга хамтлагын гишүүдэд “Алдрын од” одонг нь хэзээ зүүж өгөх вэ? -“Алдрын од” одонгоор шагнах үйл ажиллагаа нь “Найрсаг …
-
21 July
С.Жавхлан: Надад хэлэхгүй нууцхан хуралдчих гээд байна
УИХ-ын чуулган өчигдөр шөнө дөлөөр хуралдаж, Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцсэн билээ. Тэгвэл энэхүү чуулганы товыг УИХ-ын гишүүн С.Жавхланд мэдэгдээгүй талаар тэрээр өнөөдөр хэвлэлд ярьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан ярихдаа “Нэг л нууцгайхан хуралдчих гээд байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байна. Энэ гэхдээ хардалт ч байж магадгүй. Өнөөдөр л гэхэд маш тулгаж хэллээ. Ямар ч байсан амжаад ороод …
-
21 July
“Торгоны зам- Монголын сайхан орон”
Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн “ТОРГОНЫ ЗАМ – МОНГОЛЫН САЙХАН ОРОН” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь МУЭ-ийн дэргэдэх ART галерейд болж байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан “Торгоны зам” сэдэв зургуудын хэсгээр Эрдэнэт хивсний үйлдвэр хивс хийж, АСЕМ-ийн 11-р чуулганы үеэр улс орнуудын удирдах хүмүүсийн тухалсан өрөө байрнуудад чимэг болгон өлгөсөн төдийгүй, МУ-ын ерөнхийлөгчийн хүндэт зочид хүлээн авах …
-
21 July
“Бумбаны тахилга” 28-наас 30-ны өдрүүдэд болно
Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” 2016 оны 07-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно. Уг үйл ажиллагаанд Энэтхэг улсын номын их багш Күндэлин Ренбүчи болон Гоман дацангийн гэвш лхаарамба лам нар уригдан ирж оролцоно. Мөн 2016 оны 07-р сарын 31-ний ням гаригт Тайж хайрхан уулын уламжлалт тахилга болох юм. Тиймээс “Бумбаны тахилга” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл