БЗД-ийн нутаг дэвсгэрт “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” 792 бүртгэгджээ

1475649881_12beb87e55b93e3fbig

Баянзүрх дүүргийн прокурорын газар 4 дүгээр улирлын төлөвлөгөөндөө тусгагдсаны дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэгт заасан “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг хийхэд 2016 оны эхний хагас жилийн байдлаар тус прокурорын газраас шинээр 2444 эрүүгийн хэрэгт дугаар олгон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 792 нь “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэг байжээ.
Эдгээрийн 543 буюу 68,5 хувь нь хөнгөн, 214 буюу 27 хувь, хүндэвтэр 30 буюу 3,7 хувь нь хүнд, 5 буюу 0,6 хувь нь онц хүнд хэргүүд тус тус эзэлж байна.
Зүйл хэсгээр нь авч үзвэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар 5, 94 дүгээр зүйлд зааснаар 1, 95 дугаар зүйлд зааснаар 165, 96 дугаар зүйлд зааснаар 22, 98 дугаар зүйлд зааснаар 49, 99 дүгээр зүйлд зааснаар 543, 100 дугаар зүйлд зааснаар 3, 106 дугаар зүйлд зааснаар 3, 107 дугаар зүйлд зааснаар 1 хэрэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан ба  судалгааны дүнгээс үзэхэд ЭХ-ийн 99 дүгээр зүйл буюу “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг нийт хэргийн 71,2 хувийг эзлэжээ.
Хэргийн шийдвэрлэлтийн хувьд 621 хэрэг буюу 78,4 хувийг хэрэгсэхгүй болгож, 42 хэрэг буюу 5,3 хувийг шүүхэд шилжүүлж нийт 663 хэрэг буюу 83,7 хувийг эцэслэн шийдвэрлэж одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд 63 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн дийлэнх нь буюу 414 нь ахуйн хүрээнд гарсан бол 378 нь гудамж талбай, баар цэнгээний газар үйлдэгджээ. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийг хүйсээр ангилж үзвэл 490 буюу 61,8 хувийг эрэгтэйчүүд 95 буюу 11,9 хувийг эмэгтэйчүүд байна.
Насны хувьд 7 нь 16-17 насны, 136 нь 18-25 насны, 228 нь 26-35 насны, 185 нь 36-50 насны, 29 нь 50-аас дээш насны хүмүүс байгаа бол боловсролын байдлаар нь авч үзвэл боловсролгүй 5, бага боловсролтой 10, бүрэн бус дунд боловсролтой 68, бүрэн дунд боловсролтой 271, тусгай боловсролтой 58, дээд боловсролтой 173 хүн байна.
Ажил эрхлэлтийн хувьд 216 хүн нь ямар нэг байдлаар ажил, хөдөлмөр эрхэлдэг бол 369 хүн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд 24 хүн буюу 3 хувь нь өмнө нь 1-5 удаа ял шийтгэгдэж байжээ. Мөн эдгээр гэмт хэргийн 315 буюу 39,7 хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн нь судалгаагаар гарчээ. Гэмт хэргийн улмаас 6 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, 51 хүн хүндэвтэр, 546 хүн хөнгөн гэмтэл авчээ.

Дүүргийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэхэд тус дүүрэгт гэмт хэргийн гаралт өсч, архи согтуурууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн гудамж талбай, баар цэнгээний газар, ахуйн хүрээнд бусдын амь бие, эрүүл мэндэд хор уршиг учруулсан байх ба гэмт хэрэгт холбогдогчдын 62,2 хувь нь 18-35 насныхан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” нь санаа сэдэлтээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах ба урьдчилан төлөвлөсөн, гэм буруутай этгээд нь өөрийн үйлажиллагаа /үйлдэл, эсүйлдэхүйн/ улмаас бусдын бие махбодид гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж үйлдэлсэн, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө заналхийлэл байсан, архидан согтуурсан, гэр бүл дэх хүчирийлэл зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлжээ.

Түүнчлэн тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул”, “Сандэй”, “Өгөөмөр” гэх томоохон худалдааны төвүүд байрладаг бөгөөд хүн ам олноор цуглардаг хөл хөдөлгөөн ихтэй, тодорхой оршин суух хаяггүй иргэд ихээр цугларч архидан согтуурахдаа хоорондын үл ойлголцлоос болж маргалдан нэгнийхээ бие махбодид халдаж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг, архины хурц цочмог хордлогын улмаас нас барах зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн хороодуудын нутагткамержуулах, гэрэлтүүлэг тавих ажлыг нэмэгдүүлэх, хороодын Засаг даргын дэргэдэх Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хороодын ажилгүй иргэд, архинаас хамааралтай этгээд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэдийн судалгааг сар бүр шинэчлэн гаргаж хөдөлгөөнт эргүүл, олон нийтийн эргүүлийн ажлыг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, иргэдийн дунд яриа таниулга хийх, Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагааг улам сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэжээ.

Эх сурвалж:prokuror.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …