ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Нийгэм
December, 2023
-
13 December
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно
Засгийн газрын хуралдаанаар малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн …
-
13 December
Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан. Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах үйлдвэр, үйлчилгээний төрлийг тодорхой …
-
13 December
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо. Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн бэлтгэж нөөцлөх махны …
-
13 December
ЦЕГ: “Шатахуун түгээх станцын түгээгчийн биед халдсан” гэх хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд …
-
13 December
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгохоор боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ. Түүнчлэн тус …
-
12 December
Б.Лхагвасүрэн: 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилго тавьсан
“Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” бодлогын хэлэлцүүлэг Монголбанкинд эхэллээ. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх амлалтын ахиц, Тогтвортой хөгжлийн болон ногоон орон сууцны санхүүжилт, ногоон хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн татварын олон улсын туршлагын талаар хэлэлцэж байна. Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур …
-
12 December
Б.Эрдэнэцэцэг: Өмнөговь аймаг 2024 оныг Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласан
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд “Удирдах ажилтны манлайлал, чадавхыг бэхжүүлэх нь” арга зүйн хэлэлцүүлгийг салбарын удирдлагуудын дунд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцон хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, гэр бүлийн хөгжил, …
-
12 December
Х.Нямбаатар:Ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар …
-
11 December
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хүүхэд, гэр …
-
11 December
Автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж …
-
11 December
О.Номинчимэг:Сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл өрхүүд нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл. …
-
11 December
Ш.Энхтөр: Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан
Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн. Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, …
-
11 December
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан. …
-
11 December
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг НЭГ жилээр хаслаа
“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Түүний үйлдлийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 9-ны өдөр хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл