Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Энэ үеэр нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах …
Нийгэм
December, 2023
-
11 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, …
-
8 December
П.Сайнзориг: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай тэмцэнэ
УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн …
-
8 December
АТГ: Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан
Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар олгосон асуудлаар өнөөдөр /2023.12.08/ Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн …
-
8 December
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан байдаг. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул …
-
7 December
Зулын 25 тохиож байна
Богд Зонховын дүйчин өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхова наймдугаар жарны …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх …
-
6 December
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо
Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв. Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн …
-
6 December
Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулна
Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. …
-
6 December
Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт боллоо
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эрчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-тэй хамтран Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Нийслэл, дүүргүүдийн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжил дэх аавын оролцооны уламжлал”, “Хүүхдийн хүмүүжил дэх …
-
6 December
Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд …
-
6 December
Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР: Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Дэвшил трейд” ХХК-ийн зөвлөх агрономич Ядамын Оюунчимэг, ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР: …
-
6 December
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль эрдэмтдийн чансаагаараа Монгол Улсад тэргүүллээ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль h-index-тэй багш судлаачдын тоо (145), сүүлийн 6 жилд эрдэм шинжилгээний бүтээлээс эшлэл татагдсан байдлаараа Монгол Улсад ТЭРГҮҮН БАЙРТ эрэмбэлэгдлээ. The AD Scientific Index “World Scientist and University Rankings” олон улсын байгууллагаас Анагаах ухаан, боловсрол, инженер, хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг 12 чиглэлээр дэлхийн 218 улсын 17843 их сургууль, 2658 эрдэм шинжилгээний хүрээлэн, 2128 …
-
6 December
Өмнөговь аймгийн газрыг БНХАУ-ын 38 компанид эзэмшүүлснийг шалгуулахаар АТГ-т ханджээ
Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ. Энэ талаар өнөөдөр /2023.12.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллээ “ Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах …
-
6 December
Сонсгол:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалттай холбоотой 8 асуудлыг хэлэлцэнэ
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл