Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1, 2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62.350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан …
Нийгэм
March, 2016
-
7 March
“Хааны эрэлд 2016” бэлтгэл эхэллээ
“Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага энэ жил уламжлал ёсоор Монгол Улсад болно. Олон улсын сургалт дадлагын салаа, хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд сургагч багшаар ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэх сургагч багшийн дамжаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хичээллэж эхэллээ. Уг сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 33, гадаадын 11 орны буюу Австрали, Сингапур, Малайз, Филиппин, Бангладеш, Шинэ Зеланд, АНУ, Индонези, …
-
7 March
Ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ. Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн …
-
7 March
Нотариатын шалгалтыг хойшлуулав
Энэ сарын 5-6-ны өдөр товлогдоод байсан Нотариатчийн мэргэшлийн шалгалт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоногуудад нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасан юм. Шалгалтыг энэ гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Б.Саран
-
7 March
“Мартын 8”-ны үзвэр үйлчилгээний хувиар
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн үзвэрийн хуваарийг хүргэж байна. -“Хурд” хамтлаг “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт 15:00 цагаас “АСА” циркэд болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд “Халгай” брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх аж. -Мөн “Хурд” хамтлагын “Ханьдаа дуулъя” тоглолт “CASTLE” клубд оройн 20:00 цагаас болох ба тоглолтод урилгаар рок попын дуучид оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 …
-
7 March
АНУ Сирийн хойд хэсэгт агаарын цэргийн бааз байгуулж байна
Сирийн хойд бүс нутаг дахь курдын дайчдын хяналтад орсон бүс нутагт АНУ агаарын цэргийн бааз байгуулж байгаа талаар өчигдөр курдын босогчдын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ мэдээллээс үзэхэд АНУ-ын эхний агаарын баазыг байгуулах ажил дуусах шатандаа орсон, мөн цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах 2 дахь баазыг байгуулж эхэлсэн байна. Курдын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” бүлэглэлийн эх сурвалжаас иш татан, БасНьюс …
-
7 March
Поп дуучин Л.Байзада: Монгол эмэгтэйн гарт амьдралыг авч явах хүч байдаг
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 ойртсон энэ өдрүүдэд бид дуучин Л.Байзадатай уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд “Staduim” ресторанд ээжүүд, бүсгүйчүүдээ баярлуулахаар болжээ. …Буурал хатуу хорвоо Ээжээ яагаад ийм юм бэ? Бурхан ч даахгүй зовлонг үүрч Ээжүүд минь юунд шанална вэ?… энэ бол таны үг аяыг нь бичиж, “Гурван бүдүүн”, Сараа гавьяатын …
-
7 March
ИН салбар чанарын удирдлагын тогтолцоог хэлэлцэнэ
ИНЕГ-ын НААХЗГ-аас зохион байгуулж буй “Иргэний нисэхийн чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Зөвлөгөөнөөр чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, чанарын удирдлагын тогтолцооны эрх зүйн үндэс, хэрэгжилт, аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцооны талаар хэлэлцэж, аюулгүй ажиллагааны удирдлага болон чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байгаа байгууллагууд үзэл бодол, туршлагаасаа хуваалцах юм. Зөвлөгөөнд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа …
-
7 March
“Маск”-ийнхан өвөрмонголчуудын дургүйг хүргэжээ
Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л “-Танай хошин шогийнхон, муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ” гэж гомдоллож байсан. Зарим нь бүүр хоолой нь зангираад гомдлын нулимсаа цийлэлзүүлэн байж хошин шогийнхонд гомдож явдгаа хэлж байсан. Хөх хотод уулзсан залуу “-Маск хамтлагийнханг урьж авчирмаар л байна. Тэд маш чадварлаг …
-
7 March
Нийслэлд бүртгэлтэй орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 …
-
7 March
Ил тод, сайн засаглалын төлөө хамтын ажиллагааны тунхагыг “Баталгаажууллаа”
Бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачлага, иргэдийн оролцоо, сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэж байна. Ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхийн төлөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлсэн ажлууд нь орон нутгийн төр захиргааны бусад байгууллагуудын …
-
7 March
Цасан шуурга бүгдийг “шалгалаа”
Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, хот цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сумруугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр …
-
7 March
Монголчууд гадаадынханд таагүй ханддаг улсын нэг
Дэлхийн улс орнуудын иргэдийн дунд жил бүрийн эцэст явуулдаг “End of the year” нь 1977 оноос хойш хийж буй том цар хүрээтэй судалгаа юм. Уг судалгааг “WIN Gallup International” байгууллагаас зохион байгуулдаг. Энэхүү “WIN Gallup International” байгууллагын гишүүн MMCG компани Монгол Улсыг төлөөлж уг судалгаанд оролцдог. MMCG компанийн танилцуулж байгаагаар 2015 оны жилийн эцсийн судалгаанд дэлхийн 69 улсын 68 мянга …
-
5 March
Ц.Амарсанаа: Залуусыг залхуу байна гэж хэлж болохгүй
Хуульч, лектор Ц.Амарсанаатай ярилцаж, түүний үзэл бодол, байр суурийг сонслоо -Залуусын төлөөлөл болсон, мөн тэдэнд үлгэр дууриалал болж, эерэг сайхан зүйлс рүү уриалан дууддаг тэр дундаа хуульч, илтгэгч хүний нүдээр өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар харагдаж байна? -Хүний амьдрал, нийгэмд сайн ба муу зүйлс хоршин оршиж байж сая утга учиртай болдог. Гагцхүү сайн сайхан зүйлсээ муугаас нь илүү байлгаж, амьдрахын …
-
5 March
МОХ-ны мэдэгдэл
Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн. Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсанСоциализмийн үеийн, нийгмийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл