Нийгэм

January, 2016

  • 15 January

    Хийн түлшийг нялх хүүхэдтэй айлд хориглох хэрэгтэй

    Хийн түлш буюу газыг хэрэглэдэг хэд хэдэн тохиолдолд дэлбэрч байсан удаатай. Дарханд болсон дэлбэрэлтээр хүний амь эрсдэж байсан түүхтэй. Гэтэл хийн түлшны стандарт, аюулгүй ажиллагаа зэрэг нь хангалтгүй орчинд айл өрх бүр хэрэглэж байдаг. Ялангуяа монгол гэрт хийн түлш хэрэглэх нь маш аюултай. Монгол гэр нь агаарын урсгал хэт сайтай, хийгээ сул эсвэл бүр хаагаагүйгээс түлш  агаараар тэтгэгдэж дэлбэрэх аюулд …

  • 15 January

    “Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо

    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна. Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн …

  • 14 January

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хөтөлбөрийг баталлаа

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг …

  • 14 January

    Эмзэг бүлгийн иргэд цахилгааныг хөнгөлөлттэй үнээр хэрэглэдэг

    Эмзэг бүлгийн иргэд цахилгаан эрчим хүчийг хөнгөлттэй үнээр хэрэглэдэг. Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэд 100 кВт.ц хүртэл 48. төгрөг 20 мөнгө, 101 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгө төлдөг. Харин Дархан хот, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн иргэд 75 кВт.ц хүртэл 48 төгрөг 20 мөнгөөр, 76 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгөөр хэрэглэдэг юм байна. …

  • 14 January

    Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 15-ны дотор өгөөрэй

    Хүүхдийн хорин мянган төгрөгийг энэ онд бүх хүүхдүүдэд үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Харин энэ мөнгийг хуучин журмаар олгох бөгөөд иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм. Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх …

  • 14 January

    Жүжигчин М.Баярмагнай охинтой болжээ

    Хошин урлагийн томчуудын нэгд зүй ёсоор багтах “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний эхнэр саяхан охин төрүүлсэн байна. Жүжигчин эр энэхүү баярт мэдээгээ өөрийн найзуудтайгаа хуваалцсан бөгөөд “Охин минь хүмүүний сайхан орчлонд тавтай морил. Ам бүл тавуулаа боллоо. Ханьдаа баярлалаа” гэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

  • 14 January

    Хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг олголоо

    Хүнсний тухай хууль болон бусад хууль, журмыг үндэслэн 2015 оны сүүлийн хагас болон 2016 оны үрийн болон хүнсний хэрэгцээнд шаардлагатай буудайг импортлох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэхдээ зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нэг цонхны бодлогыг баримталж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар 36 аж ахуй нэгжээс 673 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох хүсэлт ирүүлснээс …

  • 14 January

    Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох цэрэг эрсийг сургаж эхэллээ

    Үеийн үед цэрэг эрчүүд бүтээн байгуулалтын эзэд байсан тухай ярих хүн олон бий. Дархан хот, Эрдэнэт хотоос эхлээд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудад цэрэг эрчүүд идэвхтэй оролцож байсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өнөөдөр Налайх дүүрэг дэх МСҮТ-д боллоо. Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх …

  • 14 January

    Автотээврийн Үндэсний Төвөөс сэрэмжлүүлж байна

    Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай сав газраар -45 хүртэл, Улаанбаатар хот дотор -35 хэм хүртэл цаашлаад -40 хүртэл хүйтэрч болзошгүй байна!!!! Иймд ‪#‎Тээвэрчид‬ шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж замд гарах, мал аж ахуй эрхэлдэг иргэд, ‪#‎малчид‬ малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, …

  • 14 January

    Орцонд хаягдсан охин таалал төгсчээ

    Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд 2015 оны 12 сарын 21-22 нд охин үрээ орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ. Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Хэдий ээж нь олдож өөрий биеэрээ асарч байгаа …

  • 14 January

    Хууль бусаар чоно агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах зорилгоор Нийслэлд оруулж ирсэн 3 ширхэг эр, 3 ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот …

  • 13 January

    Ажил олдохгүй байна Л.Эрдэнэчимэг гишүүний төлбөртэй “авгай” болохсон

    СХД-с  нэр дэвшин гарч ирсэн эрхэм төрийн түшээ маань энд тэнд дэгдэгнэж ажил ихтэй байдаг бололтой. Тамхины эсрэг хуулиар нилээд их юм сонсож яваа түүнийг буурь суурьгүй гэлцэх юм билээ. Сонгино-Хайрханчуудыг уярааж гарч ирсэн тэрээр дүүрэгтээ харин ч үзэгдсэнгүй гэх. Түүнийг ирэхийг хороо хорин нь тараадаггүй иргэдтэй “үнэн” уулздаггүй.  “Үнэн” гэдэг нь өөрийг нь дагаж явдаг “төлбөртэй” хэдэн авгай нартай …

  • 13 January

    Охид алга болсоор …

    Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд 13-15 насны охид алга болсон тухай хаа сайгүй гарах болжээ. Гэрлийн шон, зарлалын самбаруудаар эрэн сурвалжилж байна гэх зарууд харагдах болж. Охид хайчаад байна вэ? Өвлийн тэсгим хүйтэн тачигнаж буй эдгээр өдрүүдэд хэн нэгний санаатай болон санаандгүй явуулгаар ор сураггүй болно уу гэхээс өөрийн дур зоргоор тэнээд байх цаг үе нь биш байх. Бидний нэрлэж заншсанаар …

  • 12 January

    Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох хэрэгтэй

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.   Уг хуулийн төслийн гол агуулга нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тухай юм. УИХ-аас энэ оны төсвийг  батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан   мөнгийг танаж нийт хүүхдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Уг асуудлыг МАН-ын дарга М.Энхболд болон …

  • 12 January

    Ш.Лочин: Хийе гэсэн хүнд ажил их л байгаа харагдах юм

    БЗД-ийн Арслантай гүүр, дөрвөн улирал  хөдлөшгүй бат харуул мэт зогсох монгол улсын иргэн Ш.Лочинтой 10 хором саатан хуучиллаа. Сайн байн уу, миний мэдэхээр та энд их олон жил зогсож байна? Сайн байна уу. Ах нь 2008 оноос тасралтгүй гадаа зогсож наймаа хийж байна. Энэ хавийнхан андахгүй болсон. 2002 онд энүүхэнд түцтэй байлаа тэгсэн нэг л өдөр түцийг минь ажиллуулахгүй гэсэн. …