Нийгэм

February, 2016

  • 8 February

    Сар шинээр гурав хоног амрана

    Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна. Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглах  юм. 2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай …

  • 8 February

    Баяраар ажиллах худалдаа үйлчилгээ, цагдаа, эмнэлэг, хилийн боомтуудын цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-24:00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК -ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-22:00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08:30-22:30 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 9-нд амарна. Шинийн 2 …

  • 8 February

    Ерөнхийлөгчийн Цагаан сарын бэлгэнд ЮУ байдаг вэ?

    Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт: …

  • 8 February

    Баярын өдрүүдэд эмнэлгүүд ажиллана

    Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүд баярын өдрүүдээр ажиллах тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан. Энэ хүрээнд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлэх юм. Улмаар болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн …

  • 8 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

    Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог …

  • 6 February

    Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

    Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц, түүний үр дүнгийн талаар бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд өнөөдөр тайлан тавьж, харилцан санал солилцлоо.        Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны удирдлагууд оролцов.           …

  • 6 February

    Алтанбулаг боомтоор хуурамч архи оруулж ирэхийг завджээ

    ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхаарууллаа. Тухайлбал, Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба өнгөрсөн онд 34 нэрийн 368 литр дарс, есөн нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 …

  • 6 February

    Сэрэмжлүүлэг: ОХУ-аас орж ирсэн барааг сайтар шалгаж авахыг зөвлөлөө

    МХЕГ-ын даргын 2016 оны 01 сарын 14-ны өдрийн 01/10 тоот удирдамжийн дагуу 2016 оны 02 сарын 05-ны өдөрХалиун-Уул ХХК-ийн супермаркетийн үйл ажиллагаанд ЭМБСХХААХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхтуяа, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Чинбат, Ц.Эрдэнэжав, Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч А.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй менежер Ч.Энх-Отгон, нягтлан бодогч Ч.Наран, худалдагч У.Уранчимэг нарыг байлцуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. …

  • 6 February

    Хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна

    Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүллээ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага …

  • 6 February

    Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй

    Сар шинийн баярыг угтан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  хэрэгжүүлж буй дугаарын хязгаарлалт  энэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн мөрдөгдөж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 06-ны Бямба гарагт жолооч таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалт Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 …

  • 5 February

    Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцаан татуулав

    Цагаан сарын баярыг угтан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуйн нэгж байгууллага, 2271 иргэн, нийт 3011 объектод хяналт шалгалт хийлээ. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад давхардсан тоогоор 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийг арилгуулж эрсдэл үүсэхээс сэргийлэв. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 10,1 тн, 120,7 кг, 669 …

  • 5 February

    38,73-р сургуулийн барилгыг дахин барина

    Хуучин барилгатай ерөнхий боловсролын сургууль болох 73 болон 38 –р сургуулийн барилгыг буулган дахин барих ажлын гэрээ байгуулагдлаа. Барилгын ажил энэ хавар эхэлнэ.

  • 5 February

    МАХН-д юу болов

    Н.Энхбаяр даргатай МАХН дотроо хэдэн хэсэг хуваагдан талцал маргаантай байна. Үүнийгээ нууж байгаа ч даравч далдайна, булавч бултайна гэдгээр хоёр жилийн өмнөөс л мэдэгдэх болсон. Энэ эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь сонгуулийн өмнө ил болж байна. МАХН-ын нэгэн гишүүн “Манай намын дарга БНСУ-аас намаа удирддаг байхад гоё байж дээ” гэж халагласан нь оргүй биш бололтой.Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой …

  • 5 February

    Улаанбаатарын өвлийн наадам маргааш болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн …