Нийгэм

September, 2015

  • 1 September

    БНХАУ-аас Монголын дайчдад одон медаль гардуулжээ

    БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-нд буюу ирэх пүрэв гаригт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл жагсаалын нэгдсэн бэлтгэлээ амжилттай базаасаар байна. БНХАУ-аас өчигдөр манай дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулан өгсөн бөгөөд ялалтын ойд зориулсан далбаан дээр дайчид маань гарын …

  • 1 September

    Оюутнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

    Энэ онд их, дээд сургуулиудын төлбөр 15-45 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа ч буулгах эсвэл хэвийн хэмжээнд барих тал дээр төрийн эрх мэдэл хүрэхгүй байна. Угтаа салбарын сайд Л.Гантөмөр сайд “Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдлийг 10-25 хувь дээр барина” хэмээн мэдэгдээд байгаа ч түүнтэй эсрэгцүүлэн МИУС-ын удирдлагууд “Элсэлт цөөхөн байгаа учраас төлбөр 40 хувь нэмэгддэгээрээ нэмэгдэнэ” гэдгээ хатуухан мэдэгдээд амжсан. Энэ …

  • 1 September

    Монгол Катар цэргүүдийн хамтарсан сургууль амжилттай болж өндөрлөлөө

    Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад хийх айчлалынхаа хугацаанд оролцсон нь сургуулилтад хоёр тал хэрхэн ач холбогдол өгч буйг илтгэж байна. Хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй …

  • 1 September

    СБД-ийн 14-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж байна

    2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд 218,100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бол Ерөнхий боловсролын сургуульд нийт 539,818 хүүхэд суралцах юм. Энэ жилийн хувьд 11,464 хүүхдээр шинээр цэцэрлэгт орж байгаа хэдий ч сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Сугалааны “азын шооны” ард 49,507 хүүхэд цэцэрлэггүй хоцорлоо. Хичээл эхэлсэн эхний өдрөөс л цэцэрлэгийн талаарх шүүмжлэл эцэг эхчүүдийн дунд өрнөсөөр. Тухайлбал нийслэлийн …

  • 1 September

    Цахиагийн Элбэгдорж: Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг

    Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн бөгөөд …

  • 1 September

    Өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд маргаашнаас буюу есдүгээр сарын 1-нээс “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа аж. Шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгож, бэлэн мөнгөөр зорчвол 1000 …

  • 1 September

    Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын эрхэм зорилго, алсын хараагаа бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах “Монгол хүн” гэж тодорхойлсон. Зорилгынхоо …

August, 2015

  • 31 August

    ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраажээ

    Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 62 албан хаагч, орон нутгийн 90 иргэн нийт 176 хүн, 14 …

  • 31 August

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад дайчдад шагнал гардуулав

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж байна. Өнөөдөр ахмад дайчдын төлөөлөл болгож 19 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж шагналаа гардуулсан юм. Түүний шагнал гардуулах ёслолын өмнө хэлсэн үгийг нийтлэв. Эрхэм хүндэт ахмад дайчид аа, Эрхэм хүндэт хатагтай, …

  • 31 August

    ШХАБЕПЗЗ-ийн хуралдаанд оролцлоо

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат …

  • 31 August

    Хичээл эхлэхэд бэлэн үү?

    “Хичээл эхлэхэд бэлэн үү?” цуврал нэвтрүүлгийн дүгнэлт дугаар өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 31-нд 18 цаг 50 минутаас МҮОНТ-ээр нэвтэрнэ. Нэвтрүүлэгт холбогдох албаны хүмүүс оролцоно. Иргэдийн сонирхсон асуулт, санал бодлыг студийн шууд утас 7012-8467 болон Mongolian National Broadcaster нүүр хуудсаар авч байна. www.mnb.mn  

  • 31 August

    Тайлагдашгүй нууц /Атлантида/

    Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү? Ер нь Атлантида байсан эсвэл байгаагүй гэсэн таавар таамаглал бүр эртнээс үүссэн маргаан байсан аж. Жишээ …

  • 31 August

    Импортын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангана

    Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.  Манай орны газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур …

  • 31 August

    НАМЭХ-ны баруун 5 аймгийн эмэгтэйчүүд “ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА” уриан дор нэгдлээ

    Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж Намынхаа “Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд НАМЭХ-ны Баруун бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөн Ховд аймагт болж баруун 5 аймгийн 250 гаруй эмэгтэй нийгэмд хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг уриаллаа. Иргэд, …

  • 31 August

    1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин 93 настай буурайд хүндэтгэл үзүүллээ

    Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн 1945 оны чөлөөлөх дайнд Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орныхоо төлөө тулалдаж байжээ. Чөлөөлөх дайнд эр зориг, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад дайчин 92 настай буурайд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярыг угтаж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэлээ. Өдгөө 92 настай буурай Баастын Рагчаа гуай цагдаагийн …