Нийгэм

March, 2016

  • 1 March

    У.Доржханд: Би лист зараагүй, надад тийм эрх нь ч байхгүй

      ХҮН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа. –Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэхасуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбархийвэл…? -Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам …

February, 2016

  • 29 February

    Турк улсад тэтгэлгээр суралцахын тулд дараахь шаардлагыг биелүүлсэн байна

    Өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Туркэд төсгөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч С. Анхсайхан, Туркийн ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Од-Эрдэнэ, Туркийн ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Хилал Изжи нар Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг, …

  • 29 February

    Манай улс их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг ОХУ-д бүрэн төллөө

    Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас  ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа талаар бид мэдээлсэн. Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн. Харин манай …

  • 29 February

    “Атганд үлдсэн эрдэнэ” кино холливудын стандартаар бүтээгджээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн 4 дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал сэтгүүлч болон үзэгчдийн дунд нээлттэй болж өндөрлөлөө. Тус хэвлэлийн бага хуралд хамтран ажилласан нийт уран бүтээлчид болон Америкийн кино зураглаачдын холбооны ASC тойргийн дарга Saul Molina, “616 Music Lab” студийн дууны найруулагч Recardo Mejia нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө. “Атганд үлдсэн эрдэнэ” …

  • 29 February

    “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв

    УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …

  • 29 February

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар сонсоорой

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар АНУ-ын Мизүри мужийн Сэйнт Луйс дэх Вашингтоны Их сургуулийг нийгмийн ажилтны магистрийн зэрэгтэйгээр дүүргэсэн Б.Нандинцэцэг лекц уншина. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгээр Америкт нийгмийн ажлын магистрийн зэрэгт сурах болон Вашингтоны Их Сургуулийн талаар мэдээлэл өгөх юм. Лекц Д.Нацагдоржийн төв номын сангийн “Америкийн Корнер” зааланд ирэх сарын 4-нд болно. Эх сурвалж: MNB.mn

  • 29 February

    “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт болно

    “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт ирэх сарын 4, 5-нд “Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвээр зохион байгуулагдана. Нийгмийн бүлэг, олон салбарын талаар ул суурьтай хэлэлцэн, дүн шинжилгээ хийх энэхүү чуулганы зорилго олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан боломжит эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх талаар ярилцана. Эх сурвалж: MNB.mn

  • 29 February

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдоын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь: 1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард …

  • 29 February

    Харү башёд манай найман бөх барилдана

    Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёгийн эрэмбэ гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакухо аварга босох ба Какүрюү аварга зүүнээс босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана. Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи энэ башёд барилдахаар болсон байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Озеки нарыг Котошёогикү …

  • 29 February

    Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргааш эхэлнэ

    Жил бүрийн дулааны улиралд буюу гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг урсгал засвар гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна. Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийдэг засвар үйлчилгээний ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийхээс аргагүй байдлыг харгалзаж зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Гуравдугаар сарын 1-ний мягмар гарагт дараах байршил дахь …

  • 29 February

    Хоёр аймагт галзуу өвчин гарлаа

    Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн нутагт хоёр үхэр галзуу, Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт нэг ямаа галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тус тус батлагджээ. Дээрх газарт 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний мал амьтныг дархлаажуулж байна. Одоогоор галзуу өвчинд өртсөн хүний мэдээлэл байхгүй. Эх сурвалж: Өдрийн сонин

  • 29 February

    Энэ өдөр төрсөн алдартнууд

    Дөрвөн жилд нэг удаа тохиодог “Өндөр жил”-д төрсөн хүмүүсийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Онлайн хайлтаар гарч ирсэн эхний хүн бол Энэтхэгийн Сангийн сайд байсан Мораржи Десай юм. Тэрбээр 1896 оны хоёрдугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэрбээр 1995 онд насан эцэслэсэн юм. Харин энэ өдөр мэндэлсэн дараагийн алдартан бол жүжигчин бүсгүй Noureen DeWulf юм. Тэрбээр 1984 оны хоёрдугаар сарын 29-нд Нью-Йорк …

  • 29 February

    Зика вирусын дэгдэлт намдахгүй бол Олимп болохгүй

    Хүний эрүүл мэндэд, тэр дундаа нялх хүүхдэд онцгой аюултай зика вирус хүндэрвэл олимпийн наадмыг хойшлуулна. Тус вирус нь европын олон орноор тархах магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэв. Анх энэ халдварт вирус Бразилид тавдугаар сард илэрснээс хойш Панам, Парагвай, Мексик, Венесуэл, Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илрээд байна. Хэрэв энэ эрчээрээ Зика-гийн дэгдэлт буурахгүй бол Олимп, болон бусад олон нийтийн арга …

  • 29 February

    Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо

    Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллаж эхэлнэ. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм. Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна. Үндэсний төв архив л …

  • 29 February

    Далайн түвшин энэ эрчээрээ нэмэгдвэл эдийн засагт учрах хохирол өсөн нэмэгдэнэ

    Далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой эдийн засагт учрах хор хохирол жил ирэх бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна. Цаашид далайн эргийн бүс нутгуудыг хар шуурга, бусад гамшигт үзэгдэл дайрах давтамж олшрох төлөвтэй байгаа юм. Үүнээс үүдэн эргийн бүс нутгаарх хот тосгоны барилга байшин, дэд бүтцийг хамгаалах, засварлах ажилд илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй болно гэж Уур амьсгалын …