Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу 2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, үр дүнг индексжүүлэн дүгнэсэн байна. Тус цагдаагийн газар нь өргөдөл, гомдлын индексийн үзүүлэлтээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар 0.848 буюу “В” үнэлгээтэй байсан бол 3 дугаар улирлын байдлаар 0.853 буюу …
Нийгэм
October, 2015
-
21 October
Анхаар: 2015 оны 9 сарын байдлаар 45 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ
2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. 2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн. 2014 оны эхний 9 сард 158 …
-
21 October
Өнөөдөр болох зарим үйл явдал
10:00 цагаас СТӨ-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтад нийслэлийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг талуудын төлөөлөл оролцож хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж, харилцан санал солилцоно. Утас: 99666553 325044 88781218 11 цагаас МҮХАҮТ-ийн Хаш Эрдэнэ өргөөнд авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг …
-
20 October
Махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурчээ
Урьд нь дунджаар 8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ. Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ. …
-
20 October
Орон даяар 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өндөрлөв
2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар болж өндөрлөв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнгөрсөн бямба гаригт цэрэг татлага болж буйтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцаж, албаныхнаас цаашдаа шийдвэрлэх асуудлыг нь сонслоо. Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн гадаа цэрэгт явах гэсэн залуус …
-
20 October
Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн 224 ажилтны ажлын ур чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа. Сургалтаар олон нийтийн цагдаагийн ажилтнаас иргэн, алба хаагчтай харилцахад анхаарах асуудал, сахилга хариуцлага, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, “Эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг асуудлаар мэдлэг олгох зорилготой байгаа бөгөөд энэ үеэр “Үндсэн уртраг”, “Тэгш тус” …
-
20 October
Урьдчилан сэргийлэх тарилгад 73 мянган малыг хамруулжээ
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …
-
20 October
Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак Итгэмжлэх жуух бичгээ барив. Жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ албанд томилогдон ирж буйд нь хатагтай Элизабет Барсакт баяр хүргээд энэ жил Монгол Улс, Бүгд найрамдах Франц …
-
20 October
Олон улсын шүүгчдийн холбоонд хандлаа
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна. Энэхүү “шүүхийн …
-
20 October
Гадаадын иргэн харъяат “шорон” болсон уу?
Гадаадын иргэн харъяатын газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон нэрээ өөрчилсөн билээ. Тэгвэл тус газрын эрх мэдэл бүхий хүний өрөөнд гадаадын иргэнийг 3 хоног саатуулан, мөнгө өг гэж дарамталсан хэрэг гарчээ. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн газраас шалгаж байгаа ажээ. Өвөрмонголын иргэн Э манай улсад жуулчний визатай нэг сар түр оршин сууж байжээ. Түүнийг та бидний нэрлэж заншсанаар Гадаадын …
-
20 October
Д.Гансүх нарт холбогдох хэргийг шууд дамжуулахдаа Ийгл тв шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр оролдсон
2015 оны 09 сард Монгол Улсын шүүн таслах ажиллагааны түүхэнд анх удаа шүүх хурлыг бүрэн эхээр, нээлттэй, орон даяар телевизээр шууд дамжуулан, шүүх ажиллагаанд Монгол Улсын хүссэн иргэн оролцсон гэж хэлж болно. Энэ бол урт удаан хугацаанд “дуншиж” ирсэн Д.Гансүх нарт холбогдох хэрэг юм. Тэгвэл Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан талаархи дүн шинжилгээ, судалгааг Шүүхийн …
-
20 October
БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзлаа. БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцсан юм. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж байгаад талархаж …
-
20 October
25 хичээлийн болон оюутны дотуур байр газар хөдлөлтөд тэсвэргүй
“Учирч болзошгүй байгалийн гамшиг, түүний дотор газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, хохирлын тоо, хэмжээг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг …
-
20 October
Шинэ зууны шилдэг боловсон хүчин бэлтгэх бакалаврын ангид элсэлт авч байна
Өнөө цагт интернэт цахим орчинд суурилсан аливаа мэдээлэл олон нийтэд асар хүчтэй хүрч, нөлөөлөл, хүрээгээ улам бүр тэлэх болсон. Үүнтэй уялдан цахим орчныг “удирдаж чаддаг” мэргэжилтэн бэлтгэх асуудал нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагаар бий болж байна. Тэгвэл эл эрэлт хэрэгцээ шаардлагыг бодит ажил болгон “Цахим сэтгүүлч” хэмээх 21-р зууны эрэлттэй мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, дээд боловсролтой мэргэжилтнийг 20 гаруй жилийн түүхтэй Отгонтэнгэр Их …
-
20 October
Говь-Алтай, Ховд, Увс аймагт хэрэгжиж буй 54 дүрэм, журмыг хянаж үзэв
Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ. Үүнд Говь-Алтай аймагт хамаарах 10, Ховд аймагт хамаарах 8, Увс аймагт хамаарах нийт 36, нийт 54 дүрэм, журмыг хянан үзэхэд эдгээрээс 24 нь авлигын эсрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл