Нийгэм

October, 2015

  • 19 October

    Эрдэнэт хүлгээ эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачуулж байна

    Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаар монгол адууг олноор хашсан байхтай манай сурвалжлах баг таарлаа. Таван хошуу малаасаа сүлд хийморийн бэлгэдэл гэж онцгойлон шүтэж, муулахыг хүртэл урьтал болгодоггүй бид молор эрдэнээсээ нүүр буруулав уу гэлтэй. Тэр тусмаа удамт хурдан хүлгүүдтэй зүүн аймгийнхан адуугаа хил давуулахад “гардан” оролцож байгааг нүдээрээ харлаа. БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авдаг бол­жээ. Тэднийг …

  • 19 October

    Монголын оюутны холбооны мэдэгдэл

    Улс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн. Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 …

  • 19 October

    Энэ намар 13,8 мянган тн өвс бэлтгэжээ

    Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 13,8 мянган тонн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос  мянган тонноор илүү байна. Бэлтгэсэн өвсөө татаж нөөцлөх ажил эхлээд байгаа бөгөөд нэг боодол өвсийг газар дээр нь 2500-3000 төгрөгөөр худалдаж байна. Аймгийн хэмжээнд  792,1 тн төмс хүнсний ногоо, 1,3 тн үр тариа, 0,8 тн тэжээлийн болон …

  • 19 October

    Зочид буудлын менежерүүдэд зориулсан сургалт болж байна

    Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг”зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ. Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, …

  • 19 October

    ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид …

  • 19 October

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон олон улсын форумд илтгэл тавилаа

    БНХАУ-ын Бээжин хотноо бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов. Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол Улсын …

  • 19 October

    “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулж шүүгч, судлаач, эрдэмтдэд танилцуулан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг санал болгох зорилгоор өнөөдөр “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний …

  • 19 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг 31 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулж, цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авсан иргэдийн 90 гаруй хувь нь …

  • 19 October

    Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 19 October

    Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ

    Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай, эрэгтэй/2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн  07:20 цагт  хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн …

  • 19 October

    Их цэвэрлэгээнд 180 гаруй алба хаагч хамрагдлаа

    Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын хариуцан цэвэрлэх гудамж, талбайн хуваарь, цэвэрлэгээний ажлын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 180 гаруй алба хаагч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 айлын гүүрнээс хойш 500 метр Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэлээ.

  • 19 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд (“Скайтел” төвийн дэргэд байрлах) эхэлнэ. 11.00 цагт: “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний …

  • 18 October

    Энэ оныг дуустал нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж олгожээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрх чөлөөний талбайд ТЕГ, НДЕГ, УБЕГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.   Энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр …

  • 17 October

    600 гаруй ахмадын төлөөлөл Төрийн ордонд чууллаа

    Монгол Улсын нийт хүн амын 10 шахам хувийг эзэлдэг ахмадуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. ХАХНХЯ-наас зохион байгуулж буй “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. Анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд Дархан хотноо зохион байгуулж байсан бол энэ удаад хоёрдугаар зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яам, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ, Төрийн банктай хамтран …

  • 17 October

    Прокурорууд Тайваний Хууль эрх зүйн сургалтын институтэд суралцлаа

    Тайвань улсын Хууль эрх зүйн яамны харъяа Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулдаг Монгол улсын прокуроруудын 12 дахь удаагийн сургалт Тайвань улсад 2015 оны 08-р сарын 30-наас 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурор газар, Дүүргийн прокурорын газар, Аймгийн  прокурорын газруудаас нийт 20 прокурор хамрагдаж хөтөлбөрийн дагуу  “Хууль зүйн албан хаагчийн гэмт …