БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар Б.Алтантивээс тодруулав. -Тухайн өдөр чухам юу …
Нийгэм
October, 2015
-
15 October
Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо
“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг …
-
15 October
Урнаа ба “Гранд”
Намрын салхи хацар нүүрийг илбэж, жаахан жихүүдэс тээсээр ажилдаа алхсаар ирсэн би нэг эмэгтэйн тухай бодож байлаа. Монголчуудын унших дуртай ширээний сэтгүүл болоод байгаа “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон билээ. Ойн хүрээнд олон ажил Грандынхан зохион байгуулав. “Гранд” сэтгүүл, “Гранд хүмүүс” сангаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ зөв сонгоё” …
-
15 October
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар ганцаарчилсан уулзалт хийв
Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, баруун, зүүн хоёр Герман нэгдэж ХБНГУ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй 2015 …
-
15 October
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор …
-
15 October
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажил эрчимтэй явагдаж байна
Эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн тухай мэдээлэл өглөө. Монгол Улсын эрчим хүчний салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их, урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч …
-
15 October
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглээрэй
Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-өөс иргэдэд зөвлөж байна. Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Эдгээр …
-
14 October
Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт боллоо
Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт 2015 оны 10 дугаар сарын 09–ний өдөр зохион байгуулагдаж 45 төрийн байгууллагын 86 удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон. Тус арга хэмжээний үеэр “Үндэсний Дата Төв” УТҮГ–аас Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 212 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам”–ын хэрэгжилт, сайжруулах санал, Цахим мэдээллийн аюулгүй байдал /Шилдэг туршлага хуваалцах/, PCoIP технологийн …
-
14 October
Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг олжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан …
-
14 October
Бүгд Найрамдах Итали Улсад сургалтад хамрагдах шүүгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд ерөнхийлөгч ноён Мичелли Виетти Монгол Улсад 2014 оны 06 дугаар сард албан ёсоор айлчлан ирж, хоёр улсын шүүх захиргааны дээд байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тухайн санамж бичигт мэдээлэл, сайн туршлага харилцан солилцох, харилцан айлчлах, ажилтан солилцож туршлага судлуулах, Эрдэм шинжилгээ, судалгааны материал …
-
14 October
Бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэнэ
Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий …
-
14 October
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ
АНУ-ын Дипертаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Sara Scott, АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ажилтан Kristy Mordhorst, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн, нар 2015 оны 10-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт айлчиллаа. Тэднийг …
-
14 October
Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …
-
14 October
Ялалтын баярын парадад жагссан цэргүүдийг МЗХ-оос шагналаа
ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн параданд Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн …
-
14 October
Үе, үеийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа
УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Энэ нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, батлуулахын төлөө идэвхийлэн ажилласан үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл