Нийгэм

October, 2015

  • 13 October

    Франц улсын элчин сайдыг салбарын тэргүүнээр шагналаа

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа онцолсон юм. Мөн Элчин сайд Ив Дэлунэг бүрэн …

  • 12 October

    Залуу дугуйчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ

    Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Эх дэлхийдээ мод бэлэглэе” аянаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Энэ жилийн мод тарих өдрөөр “Нэг дугуйчин-хоёр мод” уриан дор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй дугуйчин залуус нийлж 100 улиас тарьсан юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц …

  • 12 October

    Алтай суманд шүлхий гарчээ

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн Тошин гэдэг газарт нутаглаж буй иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал өвчилж, улмаар энэ сарын 02-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул очсон Ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна. Гэтэл 175 толгой малаас …

  • 12 October

    Хиймэл нуурын усанд унаж амиа алджээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унажээ. Энэ тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Нийт 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг гаргаж …

  • 12 October

    55 дугаар тусгай сургуулийн захирал, багш нар шилдгээр шалгарлаа

    Баянзүрх дүүргийн 50 жилийн ой, Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх өдөр зориулсан 1000 багш нарын хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ  2015 оны 10 дугаар сарын 11-ны өдөр боллоо. Уг баярын арга хэмжээний үеэр  Баянзүрх дүүргийн удирдлагууд нийт багш, боловсролын байгууллагын ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн ажил, мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг захирал, багш ажилтнуудад шагнал гардууллаа. Тус дүүргийн 55 дугаар …

  • 12 October

    Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ

    Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …

  • 12 October

    ХБНГУ-ын холбооны ерөнхийлөгч И.Гаук Монгол улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. …

  • 12 October

    Сумын удирдлагууддаа зодуулсан бүсгүй гэдсээ тайруулах хагалгаанд оржээ

    Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд төрийн албан хаагч бүсгүйг хүчирхийлж, зодсон хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан сумын Засаг даргын орлогч Х, Засаг даргын Тамгын газрын дарга А нарыг сэжигтнээр татаж, шалгаж байгаа. Хохирогч бүсгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч баасан гаригт Нэгдүгээр эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Хүнд гэмтлийн улмаас гэдсээ тайруулжээ. Зодуурын улмаас уушгинд нь …

  • 12 October

    “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” Төрийн ордонд болно

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд маркетеруудад чиглэсэн томоохон цуврал арга хэмжээнүүдийг МҮМХ-ноос зохион байгуулж байна. 10 сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их Хурал хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгон, шинэ бүтцээ …

  • 12 October

    АНУ-ын засгийн газраас батлан хамгаалах салбарт 35 машин тусламжаар өглөө

    АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай 35 ширхэг “Wrangler” загварын автомашиныг гардуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний ангийн захирагч нар оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол Улс, …

  • 12 October

    Сандэй худалдааны төвийн барилгын зоорийн давхарт гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай.Уг худалдааны төвд нийт 800 …

  • 12 October

    Хуулийн эзэнт гүрэн бүтээл хэвлэгдлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны …

  • 12 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнөөдөр орон даяар иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд уг бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж тохижуулан …

  • 11 October

    “Сандэй плаза” долоо хоног ажиллахгүй

    “Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн …

  • 11 October

    “Аз хур” номын их дэлгүүрийн хямдралт худалдаа даваа гарагийн 09:00 хүртэл үргэлжилнэ

    Монголчууд маань нэг үеэ бодвол оюунлаг болж байгааг илэрхийлэх мэт үйл явдал “Аз хур” номын их дэлгүүрт үргэлжилж байна.  Саяхан шинээр нээгдсэн “Аз хур” номын их дэлгүүр  худалдаалж байгаа бүх номдоо 10-72 хувийн хямдралыг 10 сарын 09-12 ны өдрүүдэд зарласан нь ном уншигч, сонирхогч олныг татсан сайхан үйл явдал болжээ. Өчигдөр өдөр тус  дэлгүүрээр үйлчүүлэхээр очиход гадаа нь нэлээд урт …