“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болно. Энэ өдрүүдэд “Монгол хүнс-органик хүнс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын …
Нийгэм
September, 2015
-
24 September
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн болж байна
Нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүн гэж байдаг. Тухайлбал Сэлэнгийнхэн ногоо, том талх, загас гээд л байдаг шиг Хилчид Монгол орноор тархан суурьшсан байдаг болохоор нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дээд зэргээр боловсруулдаг. Үүнд, цагаан идээ, эмийн ургамал, айраг, боов боорцог, талх, жимс, вариань, загас, каз гээд хүмүүсийн хайгаад байдаг ургамал “гишүүнээ” хүртэл байлаа. Хамгийн гол нь зах зээлийн үнээс хямд БАЙГАЛЫН гаралтай органик …
-
24 September
Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна
Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын …
-
24 September
Нэр бүхий секс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Урт цагааны урд байрлах “Intimate”, ТБД андуудын урд байрлах “Dream” гэх насанд хүрэгчдийн дэлгүүрүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын …
-
24 September
Хураагдсан тарвагыг устгалд оруулжээ
Эмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор 352 тарвагыг нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Үүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн. Их хэмжээний тарвагыг Завхан аймгийн Отгон сумаас нийслэл рүү тээвэрлэх гэж байсан юм. Хяналт шалгалтынхан их хураагдсан тарвагыг Зоонозын …
-
24 September
Мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийж байна
БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлохтой холбоотойгоор манай орны баруун бүс шүлхий өвчнөөр тайван статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-аас авахад хятадын талтай хамтран ажиллаж, Баян-Өлгий, Ховд аймагт дэгдсэн шүлхий өвчний үед авсан арга хэмжээ, хяналтын талаар мэдээлэл солилцож байна. Тус улсын мэргэжлийн баг шүлхий өвчин болон мах боловсруулах үйлдвэрт хянан магадалгаа хийхээр ирээд байгаа бөгөөдМХЕГ-ын дарга Ш.Раднаасэд хүлээн авч …
-
24 September
Хүүхдийн найрал дууны шалгаруулалт 10 дугаар сарын 7-нд эхэлнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах 23 дахь уралдааныг зарлалаа. Тус уралдааныг 10 …
-
24 September
Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдлөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Тэгвэл уг асуудлын хүрээнд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд холбогдох албаныхан болон мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд И.К.Азизов, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад албан …
-
24 September
“Боловсон хүчнийг дадлагажуулах төслийг хэрэгжүүлнэ” гэв
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Миколаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа ялангуяа Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газарт хийх иж бүрэн технологийн шинэчлэлийн ач холбогдлын чухлыг …
-
23 September
Налайх дүүргийн Городок тосгонд “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо
Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм. Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох …
-
23 September
“School police” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ
Сурагчдын аюулгүй байдлыг хангах “School police” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Тэгвэл энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа аймгийн төвүүдэд энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар Монголын сурагчдын холбооноос мэдээллээ. Учир нь аймгийн төвийн сурагчид сургуулийнхаа орчимд мотоциклийн осолд өртөх, сургуулийн хашаанд иргэд архидан согтуурах асуудал багагүй гардаг байна. Тиймээс орон нутгийн сургуулиудаас хүсэлт ирүүлжээ. Эхний …
-
23 September
Бразил руу 90 хоног визгүй зорчдог болно
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар есдүгээр сарын 21-ний өдөр “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны яам …
-
23 September
НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ-ын суурин зохицуулагч шинээр томилогдсонтой холбогдуулан хатагтай Биати Транкмэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр –тэй Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн …
-
23 September
“Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотууд “Хотын ногоон хөгжил” форумаар Улаабаатар хотод 2 өдрийн турш чууллаа. Бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон Олон Улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудал, шийдэл, туршлага, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хот суурин газрын хөгжил зэрэг 7 сэдвээр 20 …
-
23 September
ОХУ-д мах экспортлох асуудлаар зөвлөлдөнө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл тус асуудлаар өнөөдөр Хүнс, хөдөө ахуйн яаманд “ОХУ-д махны экспортыг нэмэгдүүлэх боломж, зах зээл” сэдэвт зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Тус зөвлөгөөнд Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Тэрбишдавга ,Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон бусад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл