Нийгэм

August, 2015

  • 18 August

    Өнгөрсөн сард 24237 хүүхэд мэндэлжээ

    2015 оны эхний  7  сард  24237  хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн  үеэс 125 хүүхдээр олон байна. Нийт төрсөн хүүхдийн 12.8  хувь буюу 3104  нь бусад аймгийн харъяат  эхчүүдээс төрсөн байна. Нялхсын эндэгдлийн  27.6  хувь буюу  69  нь Сонгинохайрхан, 25.2  хувь буюу  63  нь  Баянзүрх, 12.0  хувь буюу 30  нь Баянгол, 10.8  хувь буюу 27  нь Чингэлтэй, 10.4  хувь буюу  …

  • 18 August

    Угсраа автобусны залгаас салаагүй ингэж гэмтсэн /бичлэг/

    Өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067  Ч  жолоочтой автобусны залгаа салж, хоёр хүн гэмтсэн гэх  мэдээллийг ЗЦГ-аас өглөө өгч байсан. Харин дөнгөж сая ЗЦГ-аас : “Залгаас гэмтсэн.  Уг автобус ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрснаас тухайн тээврийн хэрэгслийн голын холбогчинд эвдрэл учирсан” гэдгийг мэдээлэв.   Бичлэгийг эндээс …

  • 18 August

    Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

    Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улс 1978 онд Ялтан шилжүүлэх тухай Берлиний конвенцид нэгдсэн бөгөөд олон талт олон улсын баримт бичгээс гадна ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулж ажиллах үр дүнтэй практик олон улсад …

  • 18 August

    Ус зайлуулах худгийн таг дайрсанаас угсраа автобусанд эвдрэл гарчээ

    Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн угсраа автобусыг энэ сарын 15-наас үйлчилгээнд гаргаж эхэлсэн. 2015.08.17-ний  өдөр 18 цагийн орчим  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067  Ч  жолоочтой автобус замын барилга байгууламж ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрсанаас тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр нэг хүн хөнгөн бэртжээ.

  • 18 August

    Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн БНХАУ-г зорилоо

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ыг зорилоо.  Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өнгөрсөн баасан гаригт  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бэлтгэл үндсэндээ …

  • 18 August

    Нэг хүн осгож нас баржээ

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ 2015.08.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг 2015.08.16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлагад мэдэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.17-ны өдрийн 19:00 цагийн орчим …

  • 18 August

    Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 10 сарын 07-ны өдөр болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх …

  • 18 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 18-ны Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 5-р хороо 15-р хороолол 66/5, 75, 8Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, Сүрьеэгийн диспансер, Тарвилан хийд болон тэдгээрийн ойр орчмоор, Сүхбаатар дүүрэг 11.30-13.30 цагт: 2-р хороо …

  • 18 August

    Өнөөдөр болох зарим үйл явдалууд

    11:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. /Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд/ 11:00 цагт: “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангаас залууст олон талын боловсрол олгох зорилгоор бүтээсэн www.zaluuhun.mn цахим хуудсын нээлтэнд зориулан явагдсан Hackathon Youth 2015 уралдааны хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол ХАХНХЯ-ны хурлын танхимд …

  • 17 August

    Хятадын банк монгол төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ

    Энэ сарын 14-ний өдрийн 16,00 цагаас эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятадын Банк монгол төгрөгийг албан ёсоор сольих үйлчилгээ эхлүүлсэн байна. Энэ нь БНХАУ-ын нутаг тдэвсгэрт хоёр улсын мөнгөн дэвсгэртийг албан ёсоор банкуудад солих ажлын эхлэл гэнэ. Мэрэгжилтнүүд үүнийг монгол төгрөг, хятад юань хоёрт Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил байдлаар хандаж, хэрэглэхийн эхлэл гэж үзэж байна хэмээн хятадын Синьхуа …

  • 17 August

    Хятадын шилдэг 50 залуу Монголд айлчилна

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал …

  • 17 August

    Турк улсын Эскишехир хотод Монгол улсын өргөмжит консулын газар нээгдлээ

    Туркийн Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 2015 оны 8 сарын 14-нд болов. Уг ёслол дээр Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Туна, Эскишехир хотын дарга проф. Йылмаз Буюукэршен, Монгол улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Эскишехир хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе нар үг хэлэв. Туркийн аж үйлдвэр, соёл боловсролын нэг …

  • 17 August

    Дэлхийн жишигт хүрсэн цементийн үйлдвэртэй боллоо

    “Монполимет” группын хамт олон Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах 170 гаруй жилийн нөөцтэй “Сэнжит худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн бүтээн байгуулсан “Монцемент” үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Монголын Сайтын Холбооны төлөөлөл нээлтийн үйл ажиллагаан дээрээс эх орны томоохон бүтээн байгуулалт болсон “Монцемент” үйлдвэрийн талаар сурвалжлан та бүхэндээ хүргэж байна. Барилгын салбарын хурдацтай хөгжлийг дагаад манай улсад түүхий эд, материалын хэрэглээ эрс …

  • 17 August

    Шашны хийрхлийг нам байгуултал дэвэргэх далд бодлого

    Монголчуудын хоорондоо хагаралдах,  сул дорой байх олон шалтгаан оршсоор ирснийг бүгд мэднэ. Тэр бүхнээс хамгийн аюултай, хэрхэвч дэвэргэж болохгүй нь  нь шашин шүтлэг, итгэл үнэмшилд суурилсан зөрчил.   Шашны зөрчлөөс болж сүйрсэн улс орнуудын жишээ өчнөөн бий.  Монгол шиг олон шашинтай газарт хэрхэвч зөвшөөрч болохгүй нэгэн санаа Улстөрийн намын тухай хуулийн төсөлд  шургаастай байна.  Уг нь улстөрийн намын тухай 2005 онд батлагдсан …

  • 17 August

    10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдсан тохиолдолд

    Энэ сарын дундаас эхлэн иргэд 10%-ийн урьдчилгаа төлж, орон сууцны зээлд хамрагдана. 10%-ийн урьдчилгаатай зээлд хамрагдсан иргэн 30 хүртэл жилийн хугацаатайгаар зээл авч болох юм. Энэ нь иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд авч байгаа арга хэмжээ гэдгийг албаныхан тайлбарласан. 10%-ийн урьдчилгаатай 30 жилийн хугацаатай зээлээс гадна 30%-ийн урьдчилгаатай 20 хүртэл жилийн хугацаатай зээл мөн үргэлжлэн олгогдоно. Урьдчилгааг 10% болгож бууруулахаар ажлын …