Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо нь МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагын зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны төлөөлөл, оюутан залуус 2015 оны есдүгээр сарын 11-ний өдөр ээлжит IVчуулганаа зохион байгууллаа. Чуулганы талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа. -Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны IV чуулган зохион байгуулагдаж байна. Энэ чуулганаар ямар …
Нийгэм
September, 2015
-
14 September
Малчид 368,3 мянган тонн хадлан бэлтгээд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд өвс, хадлан 368.3 мянган тн буюу 31.2 хувь, гар тэжээл 6.8 мянган тн буюу 15.3 хувийг бэлтгээд байна. Өмнөх долоо хоногоос хадлан 80.0 мянган тонн-оор, гар тэжээл 2.0 мянган тн-оор нэмэгджээ. Харин аймаг, …
-
14 September
Монгол улсын Боловсролын системийн ДАМПУУ нэг жишээ
-Монгол улсын Боловсролын тухай хуулинд сурагч нэг удаа анги алгасан суралцах боломжтой хэмээн заасан. Харин энэ заалт нь дунд болон ахлах ангийн сурагчдад хамааралтай бөгөөд бага ангийн сурагчдад огт хамааралгүй. Үүнийг Нийслэлийн боловсролын газрынхан тэр бүр мэдээд байдаггүй. Мэддэг нэгнээс нь асууж байхад мэддэггүй харьцааны соёлгүй зарим нь “хуурай агсам” тавих жишээтэй.- Хэрвээ сурагч сурч байгаа тухайн ангийнхаа үзэх ёстой хичээлийг үзсэн, …
-
14 September
Завьт Эргүүлийнхэн 12 Хүний Амийг Аварчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний /том хүн 10, хүүхэд 2/ амь насыг аварч, 15 хүний /том хүн 12, хүүхэд 3/ цогцсыг голын уснаас гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голд суусан 2 автомашиныг татаж гарган иргэдийг голын усанд осолдож …
-
12 September
“Гранд” сэтгүүл, “Grand Awards”- 5 жилийн ойн хүрээнд хүмүүнлэгийн ажлууд хийгдэнэ
Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл 2010 оны 10-р сарын 12-нд анх худалдаанд гарсан цагаас хойш 5 жилийн хугацаанд хүн төвтэй сэтгүүлзүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрчээ. Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлдэг. Харин сэтгүүлзүйн нийгмийн хариуцлага гэдэг нь …
-
12 September
Хууль зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтын хүрээнд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байхдаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Г.Батцэцэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн …
-
12 September
“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилнэ
Олон ястны өлгий алс хол орших Ховд нутгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд уржигдар зохион байгуулсан. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай Ховд нутгийнхан маань нийслэлчүүддээ өөрсдийн хийж бүтээсэн брэнд бүтээгдэхүүн болон урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан авъяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн тэд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Үзэсгэлэн худалдаа 12-14-ны өдрүүдэд Тусгаар …
-
11 September
119-р цэцэрлэгийн багш хүүхэд зодсон нь шалгалтаар тогтоогджээ
119 дүгээр цэцэрлэгийн багш Цэцэгээ 2 настай хүүхдийг зодож, чимхсэн тухай мэдээлэл хичээл эхлээд хэдхэн хонож байхад цацагдсан. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газраас анхаарал тавьж уг хэргийг шалгахаар болсон билээ. Тэгвэл шалгалтын хариу гарчээ. Шалгалтаар Цэцгээ багш нь хүүхдийг зодсон нь баримтаар тогтоогдсон байна. Уг багшид цалинг нь хасах шийтгэл ногдуулжээ. Цэцгээ багшийн зүгээс хүүхдийг зодоогүй гэх тайлбарыг хийсээр байгаа …
-
11 September
Сураггүй болсон иргэнийг олжээ
1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх 5 дугаар багийн иргэн А /24 настай, эмэгтэй/ 2015.09.09-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.10-ны өдрийн 18:30 цагт “Асгант” гэдэг газраас …
-
11 September
Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан ажлын албаны төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын Ерөнхий газар, дүүргүүдийн прокурортой хамтран нийслэлийн зарим шүүхүүд болон цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар 2 удаа зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгээс санаачилсан тус үйл ажиллагаа нь …
-
11 September
Прокурорын байгууллага 2015 оны эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …
-
11 September
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 21 аймгийн БОАЖГ-ын удирдлагуудтай цахим хурал хийнэ
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг албан ажлаа авсан даруйдаа Байгаль орчин, аялал жуулчлал гэсэн 2 том салбарын бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж байгаа салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу 2015 онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай уялдуудан БОНХАЖЯ-аас энэхүү цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлын хүрээнд 2 үндсэн зорилгын хүрээнд …
-
11 September
Тариа хураалтын ажил жигдэрч байна
Ургац хураалтын ажил улс орон даяар есдүгээр сарын 4-нд эхэлж, 8-ны өдрийн байдлаар 7782 га-г ангилан хадаж, 744 га-г цайруулж, 4953 га-г шууд хурааж нийтдээ 5697 га-гаас 5248 тонн үр тариа, 2604 га-гаас 4160 тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 1.9 хувьтай үргэлжилж байна. Харин төмс, хүнсний ногооны хураалт харьцангуй эрт эхэлж, явц нь 12.9 – …
-
11 September
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзлаа
Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх …
-
11 September
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Налайхын цагдаагийн албан хаагчдыг шагналаа
Өнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ боллоо. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийнхээ амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш ханган ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг цагдаагийн албан хаагчиддаа80 жилийн ойн баярын мэнд хүргэн, төлөөлөгчийн зүгээс шагнал гардууллаа. Налайх хотын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл