Нийгэм

September, 2015

  • 10 September

    Эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын  дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …

  • 10 September

    “Хархорин”, “Хүчит Шонхор” хүнсний захад махны үнэ хамгийн хямд үнэтэй байна

    Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний …

  • 10 September

    Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн нээгдлээ

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн …

  • 10 September

    Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар: Шагнал бол шударга ёсны хэмжүүр байх ёстой

    Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг танилцуулаач? Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн …

  • 10 September

    Зангиагүй уулзалт болло

    ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Хүнсчдийн Холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн гишүүн байгууллагуудтай “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн М.Нармандах, Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, СҮҮ ХК, АПУ ХК, Витафит групп ХХК, Оргил хүнс ХХК, МИЛКО ХХК, Монсүү ХХК, ГУМ ХХК, Сүүн сондор ХХК-ийн удирдлагууд оролцож сүүний салбарын …

  • 10 September

    ОБЕГ төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр өнгөрсөн долоодугаар  сард батлагдсан билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлахтай холбогдуулан ОБЕГ-аас хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын саналыг авах, чанар, үр дүнтэй, харилцан уялдаатай байх зорилготой уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т. Бадрал олон жижиг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан  том асуудал ийнхүү Үндэсний хэмжээний хөтөлбөр болж батлагдсан …

  • 9 September

    Л.Гансүхийн шүүх хурал хаана болох вэ?

    Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдаан болох гэж буйтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаагаас дараах тодруулгыг авлаа. Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хаана явуулах талаар  Л.Гансүх болон түүний өмгөөлөгчөөс танайд хүсэлт гаргасан гэсэн. Хэрхэн хариу өгсөн бол ? Л.Гансүх, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд …

  • 9 September

    Орон сууцны үнийн индекс өмнөх оноос 10,1 хувиар буурчээ

    2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт …

  • 9 September

    Сайн Номуун хийдийн хамба ламыг гүтгэсэн нь тогтоогджээ

    Налайх хотын Сайн Номуун хийдийн хамба лам С.Нэргүй, түүний төрсөн дүү С.Амарсайхан нарыг Тайж хайрханы энгэр дагуу 3000 га газрыг хувийн хэрэгцээнд авах гэж байгаа талаарх “жиргээ” өнгөрсөн жилжингээ ниссэн. Үнэн хэрэгтээ С.Нэргүй Сайн Номуун хийдийн хамба ламын хувьд хийддээ БОНХЯ болон нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газраас жил бүр хэрэгжүүлдэг эко ногоон төгөлд хамрагдаж тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж …

  • 9 September

    Эх орноос маань эрхэм зүйл үгүй

    Эдийн засгийн хямрал, улс төрийн томилгоо, сайд дарга нарын халаа сэлгээ, барааны үнийн өсөлт, ам.долларын ханшийн савалгаа, нийтийн тээврийн урагшилдаггүй зохицуулалт, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, иргэдийн амьдрал ахуй доройтол гэх олон шалтгаан бидэн байна. Гэвч эдгээр нь аажимдаа шийдвэрлэж болох асуудал. Гэтэл үүнээс илүү аюултай, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээ мэдээллүүд гарч байна. Үүнээс болоод ард иргэд эмзэглэж, Монгол Улс Монголоороо …

  • 9 September

    ХАА-н бирж нэг их наяд 348 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

    Өнөөдрийн байдлаар “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК нийт 444 удаа арилжаа зохион байгуулж, 14 760.3 тонн хонины ноос- 25.8 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 959.9 тонн ноолуур 1 их наяд 232 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 …

  • 9 September

    Нутгийн тавин хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн байна

    Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн, 40 хувьд тааруу, 10 хувьд муу байна. Хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна. Хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар тариалан, хадлангийн зориулалттай бага оврын тракторын зээлийн нөхцөлийг хөнгөлж, хугацааг уртасгаснаар 8 …

  • 9 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор урд хөршийг зорилоо.  Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус …

  • 8 September

    Сэтгүүлчдэд мөнгө өгсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэжээ

    Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж …

  • 8 September

    Зам тээврийн ослын гэмт хэргийн гаралтыг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

    Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар  орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан …