Нийгэм

May, 2015

  • 11 May

    Залуус нэгдэж Багануур дүүрэгт 3300 мод тарьлаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг “Ногоон” сар болгон зарлаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр амжилттай зохион …

  • 11 May

    Ж.Мөнхбат: Өгий нуурын эрэгт энэ жил 4000 мод тарих төлөвлөгөөтэй байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БОНХАЯ-ны харъяа Байгаль хамгаалах сан, Архангай аймгийн залуусын санаачилгаар байгуулсан Өгий сан болон нутгийн  иргэдтэй хамтран өнгөрсөн бямба гаригт Өгий нуурын эрэгт 1000 мод тарилаа. Сүүлийн жилүүдэд Өгий нуурын усны төвшин багасч, бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нутгийн залуус санаа, сэтгэл нэгдэж, мод тарих ажлыг эхлүүлсэн нь энэ. Цаашдаа Өгий нуурыг аялал жуулчлалын идэвхитэй бүс …

  • 11 May

    “Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

    Энэ жилийн “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд зургадугаар сарын 1-нд тоотой хэдэн тоглоомын газар өдөржин дугаарладаг. Тэгвэл баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, автомашинаас хол тоглож наадах нөхцөлөөр хангахаар Монгол наадам цогцолбор бэлтгэл ажилдаа орсон байна. Тавдугаар сарын 30, 31-нд багачууддаа зориулж …

  • 11 May

    ЦЕГ-аас АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа Ялалтын баярын 70-н жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, …

  • 11 May

    Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр БНЧУ-д ажиллаж байна

    “УБЦТС” ТӨХК –д ZPA Smart energy  компанийн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  С.Төмөрхүү нар  БНЧУ-д томилолтоор ажиллаж байна.    Энэхүү ажлын хүрээнд БНЧУ-ын  ZPA smart energy  компанитай  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ухаалаг тоолуурын  шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт …

  • 11 May

    Гамшгийн эрсдлийг бууруулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

    “Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран зохион байгуулж байгаа юм. Шадар сайдын урилгаар тус хэлэлцүүлэгт НҮБ-ын …

  • 11 May

    Дэлхийн гэр бүлийн өдөр энэ 7 хоногт тохиож байна

    НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил …

  • 11 May

    “Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ

    Монгол улсын хэмжээнд улаанбурханы өвчний сэжигтэй тохиолдолд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн статистик мэдээллээр 3546 тохиолдол бүртгэгдэж, үүнээс их дээд сургуулийн оюутан залуусын хувьд 506 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.         Иймд Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, НАМЗХ-ны дэргэдэх Эрүүл-Монгол клуб хамтран Олон улсын Unicef байгууллагын дэмжлэгтэйгээр  “Манайхаан маскаа зүүе” аяныг МУИС-ын оюутны 1, …

  • 11 May

    УИХ-ын дарга З.Энхболд Болгар улсын ерөнхийлөгчид бараалхана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр /2015.05.11/ бараалхана. Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, …

  • 11 May

    Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

    Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ “Хүүг нь түрүүлээд өгчихсөн” гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй …

  • 11 May

    Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/397 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөгдсөн, Газар барилгажилтын зөвлөлийн хурал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зургийн даалгавруудын дагуу 3 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараахь байдлаар тогтоон тус бүр 15 …

  • 11 May

    Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 5 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Олон Улсын нисэх  онгоцны  “Чингис хаан” буудалд эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, албаны бусад хүмүүс угтан авав. Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 …

  • 9 May

    Оюутны анхдугаар зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Баянзүрх дүүргийн Оюутны холбооны дарга Т.Даваадорж болон оюутан залуусын төлөөлөл болсон 500 манлайлагч оюутан оролцсон юм. “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” анхдугаар зөвлөгөөнийг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Баянзүрхийн …

  • 9 May

    УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

    Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр” Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлснийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон дэмжин Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны …

  • 9 May

    Ялалтын баярын хөтөлбөр

    Агуу их Ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ баярыг манай улс ч тэмдэглэж байгаа юм. Ялалтын баярын хүрээнд өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэе. 11.00 цаг: БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө. 11.30 цаг: Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. 14.00 цаг: Чингисийн талбайд баярын арга …