Нийгэм

May, 2015

  • 8 May

    ХАА-н талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцлээ

    ХХААЯ Дэлхийн банк хамтран “ Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого” сэдэвт семинар зохион байгууллаа. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулж буй “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг шинээр мөн “Хүнсний тухай” хуулийг шинэчлэн батлуулж, эдгээр хуулийг хэрэгжүүлэх …

  • 8 May

    Торгуулын хуудсыг ажлынхаа хаягаар авч болох уу

    Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв Монгол шуудан ТӨХК-тай хамтран гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэдэг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ. Шуудан хүргэгчид ажлын цагаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэж өгдөг болохоор тус хуудсаа хүлээж авч чаддагүй асуудал тулгардаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс олон олон арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Орон гэр нь эзгүй байгаа үед шуудан хүргэгч гар …

  • 8 May

    Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөв

    Дэлхийн II дугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын ЭСЯ-наас энэ сарын 4-нд зохион байгуулсан Жанбэй дэх Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Монгол Улс, ОХУ, Армен, Азербайжан, Беларус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын Элчин сайд, Элчин зөвлөх, Цэргийн атташе нар болон бусад дипломат ажилтнууд, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага, …

  • 8 May

    21 метрийн урттай угсраа автобус үйлчилгээнд гарна

    Нийтийн тээвэрт 21 метрийн урттай угсраа автобус үйлчилгээнд явуулахаар болсон. Тавдугаар сарын 30-н гэхэд эхний хорин угсраа автобус орж ирэх бөгөөд ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэллээ. Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн уг автобус 120 хүний багтаамжтай юм байна. эх сурвалж: undesten.mn …

  • 8 May

    Өнөөдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хаана

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.05.08-наас 2015.06.01-ны хооронд доорхи авто замуудыг доорхи хуваарийн дагуу хэсэгчлэн  хаах болсон тул  Жолооч, зорчигч та бүхэн  өөр чиглэлийг сонгон зорчих, замын хөдөлгөөнд заасан тэмдэг, тэмдэглэлийн дагуу анхаарал болгоомжтой оролцоно уу.

  • 8 May

    Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ арилгахыг мэдэгдэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдлийг арилгах талаар албан тоот хүргүүллээ. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Урьхан санаа” ХХК-ийн газрыг мэдээллийн санд оруулахдаа газрын хэмжээ, байрлал өөрчлөгдсөн байхад Борнуур сумын газрын даамлаас баталгаажилт …

  • 8 May

    УИХ-ын дарга мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож …

  • 8 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Монгол Улсын Ерөнхий прокуророос танилцуулга ирүүллээ

    2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдлийн цаг”-аар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна” гээд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий …

  • 8 May

    Цэцэрлэгийн багш нар сургалтад хамрагдлаа

    Цэцэрлэг бол хүүхэд саатуулах газар бус тэнд хүүхдүүд хөгжих ёстой. Үүний тулд багш өөрөө хөгжсөн байх шаардлага тавигдаж байгаа юм. БСШУЯ-аас багшийн хөгжилд зориулсан олон ажлыг үе шаттай явуулж байна. Энэ удаа БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй  хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулан “Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус  сургалтыг БНСУ-ын урлагийн дээд …

  • 8 May

    Азийн Залуучуудад Монгол соёлоо сурталчилна

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Ассамблейн зочид төлөөлөгчид тавдугаар сарын …

  • 8 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа

    Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийн энэхүү бүтэц нь сүүлийн гурван жил “Гаалийн холбоо” нэрээр явсан бөгөөд энэ оны эхээр Евразийн эдийн засгийн холбоо болж байгуулагдсан. Манай улсын …

  • 8 May

    Шатахууны дутуу шахах явдал эрс багасчээ

    Стандартчилал хэмжилзүйн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад өчигдөр шалгалт хийсэн юм. Тус байгууллагаас шатахуун түгээх станцуудын баталгаажилтыг хийхээр зургаан сар тутамд энэ шалгалтыг явуулдаг юм. Энэ удаагийн шалгалтаар станцуудаас ноцтой зөрчил илрээгүй гэж байна. Ер нь сүүлийн үед шатахуун дутуу шахах асуудал гараагүй гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газрын байцаагч хэлж байна. Гол нь зарим иргэд дутуу мэдээллээс …

  • 8 May

    Ялалтын баярын өдөр бүх нийтээрээ мод тарина

    -Шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон …

  • 8 May

    Мөрдөн байцаалтын шатанд 411 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 4 сард хуульд заасан харьяаллын 194 үйлдэл, 190 холбогдогчтой эрүүгийн 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 4 сард Эрүүл мэндийн …

  • 8 May

    ХХАА-н сайд Р.Бурмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

    Үр тарианы тариалалтыг энэ сарын 4-нөөс эхэлсэн, төмс хүнсний ногооны тариалалт энэ сарын 10-наас эхэлж ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ. Энэ жил 328,6 мянган га-д үр тариа үүнээс 300 мянган га-д улаан буудай, 13,9 мянган га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 33 мянган га-д тосны ургамал, 16 …