Нийгэм

February, 2015

  • 16 February

    Өнөөдөр болох үйл явдал

    10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай, Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553 11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн …

  • 16 February

    Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 шагналыг  “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин  чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээлээ. Дээрх байгууллагуудыг шагнасан …

  • 16 February

    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж МАН-ын бүлэг үзлээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн 18 хувийн хүүг 9 хувь болгон бууруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Өнөөгийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа ба үүнд …

  • 16 February

    Бурхан урлаач Д.Ухаанзаяа: Хүүхдэд ус, ургамал, уул хад, мод, чулуу, адгуус амьтан, шувууны нэр өгч болохгүй

    “Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билэгт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд  тавих гэж байна. Тухайн лекцэд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүн хэрхэн зохицон амьдрах, ханийн тэнгэртэй байхын учир шалтгаан, ханийн тэнгэр доройтохын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахад юуг анхаарах зэрэг та бидний анхаарах …

  • 16 February

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

    2014 оны 01 дүгээр сарын 21-нд Налайх дүүргийг Эко Налайх дагуул хот болгох тухай иргэдийн санал асуулга болсон. Уг санал асуулгаар Налайхчууд дүүргээ хот болгох саналыг 96,4 хувийн саналаар дэмжсэн билээ. Энэхүү санал санаачилгыг гаргаж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан хүн бол тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан юм. Сайнбуян агсны үр хүүхдүүд …

  • 15 February

    Замын цагдаагийн газраас “Сар шинэ” хэвлэлийн хурал хийлээ

    Сар шинийн баярын 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж …

  • 15 February

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч дарга С.Амарсайхан “Галзууруулагч” хэмээх Модон хонь жилийн босгон дээр дүүргийн ахмад настай, азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Сайн номун хийдийн лам нар 1000 зул өргөх ёслол зохион байгуулж Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Хийморийн сан, 4 уулын зэрэг ном хурж сүсэгтэн олныхоо заяа буяныг даатгалаа.  

  • 15 February

    Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.  “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг …

  • 15 February

    Дүүргүүдэд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн зөрчил буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй нийт 525 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 33,7%-иар буурсан. …

  • 15 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дундговь аймгийн улсын сайн малчдад шагналыг нь гардууллаа

    2014 онд малын тоо 51,9 сая болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтыг Засгийн газар үнэлж морин жилд ”Улсын сайн малчин”-аар 70 малчныг шалгаруулсан юм. Дундговь аймгаас улсын …

  • 15 February

    Ариун хайр өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

    СБД-ийн залуучуудын холбоо 2015.02.14-ний өдөр гэр бүл судлаач Ж.Баясгалантай хамтран “Ариун хайр” өдөрлөгийг нийт хосууддаа зориулан амжилттай зохион байгууллаа. Бид хайр дурлал, гэр бүл, хүүхдийн хүмүүжил зэрэг олон сайхан сэдвээр сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Бид цаашдаа долоо хоног бүрийн бямба гаригт хувь хүний хөгжил, зан чанар харилцаа, багаар ажиллах чадвар, гэр бүл хүүхдийн хүмүүжил зэрэг олон сонирхолтой сэдвээр уулзалт ярилцлагыг үнэ …

  • 15 February

    Сар шинийн баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Зөвлөлгөөний үеэр …

  • 15 February

    Сар шинээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё

    Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …

  • 15 February

    Ерөнхий сайд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна. Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, …

  • 15 February

    Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний …