Нийгэм

April, 2015

  • 14 April

    “Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Модон хонин жилийн босгон дээр “Билгийн мэлмий” хэмээх сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн билээ. Тэгвэл тус сэтгүүлийн зүгээс мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийг 4 сарын 13-наас 05 сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд уралдааны нэр, агуулгад нийцсэн, үндэсний шашин соёлыг сурталчилсан, шаардлагад нийцсэн …

  • 14 April

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. …

  • 14 April

    Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаарай

    Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг билээ. Хүний амьдралтай танилцаад нэг жил 3 сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг эх нь уриалжээ. Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин …

  • 14 April

    Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж ус” ивээн тэтгэнэ

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод …

  • 14 April

    “Залуу хүн-2015” цуврал лекцийн долоо дахь зочноор Г.Майцэцэг уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын долоо дахь зочноор Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг уригдлаа.Тэрбээр “Хичээл зүтгэл болгон өөрийн шагналтай” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна. Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар …

  • 14 April

    Ч.Хонгорзул: Азийн Залуучууд Монголд анх удаа чуулах гэж байна

    Ирэх тавдугаар сарын 18-21ний өдрүүдэд Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах гэж байна. Энэ талаар МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга Ч.Хонгорзулаас тодрууллаа.   Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.  Энэ чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? …

  • 14 April

    80 хувийн хөнгөлөлтэй үнээр техник олгож эхэлжээ

    Өрхийн аж ахуйн зориулалттай төмс, хүнсний ногооны техникийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Эх булгийн адаг гэдэг газарт боллоо. Өдөрлөгт ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Мөнх ногоон тал” компани болон тариаланчид оролцсон юм. Тус арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашиг нэмэгдүүлэхэд чиглэсэн …

  • 13 April

    Сөүлд Монгол хувцасны загварын шоу боллоо

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Монголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав. Шоу арга хэмжээг “Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нарүзүүлж сонирхуулсны …

  • 13 April

    Ноён уулыг хамгаалах хөдөлгөөнийхэн Ерөнхийлөгчийг уучлалт гуйхыг шаардав

    ”Ноён уулаа аварья” үндэсний хөдөлгөөн, Улс төрийн хэлмэгдэгсдийн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Босоо Хөх Монгол бүлгэм, Монголын Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны салбар зөвлөл дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд дурьдахдаа, ‘’Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ард түмэн, Монголын их өв соёл, түүх, газар нутгаас ямар их хол хүн бэ гэдэг нь саяхан УИХ дээр ажлаа тайлагнах үеэр хэлсэн үгнээс нь …

  • 13 April

    11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа тайлагналаа. Дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, …

  • 13 April

    Шүлхийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоов

    Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч  дээрх сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015.04.04-ний …

  • 13 April

    Томчууд бид бяцхан үрийнхээ төлөө юу хийж чадахаа харуулах цаг болжээ

    2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтжээ.        Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан, үүнээснийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд  амь …

  • 13 April

    Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа

    2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00-15.00 цагт Нийслэлийн хэмжээнд ажил, үүрэг гүйцэтгэж байгаа 147 Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хамруулсан “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэхэд Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь Цагдаагийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, МУ-ын Засгийн газраас баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд …

  • 13 April

    5000 орчим хүүхэд, залууст боловсролын үнэ цэнэ сэдвээр лекц уншлаа

    Сурагчдын дунд явуулсан судалгаа, санал асуулгаар тодорсон 7 эрхэм 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагт UB palace-ийн заал дүүрэн цугласан Монгол улсын ирээдүй 5000 орчим ахлах ангийн сурагчид оролцсон “Хаврын витамин 2015” арга хэмжээнд оролцлоо. Уг санал асуулгаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1-рт шалгарснаар “Боловсролын үнэ цэнэ” сэдвээр лекц уншлаа. English Academy of Mongolia-аас зохион байгуулж буй уг …

  • 13 April

    Мэргэжлийнхээ ур чадвараар гэмт хэрэг илрүүлжээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ванчигсүрэн овогтой Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Дамдинсүрэн овогтой Эрдэнэбат нарын алба хаагчид эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган …