Нийгэм

April, 2015

  • 24 April

    Түймэртэй байгаа сумдад тусламжийг хүлээлгэн өглөө

    Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдад их хэмжээний бэлчээр, нутгийг хамарсан ой, хээрийн түймэр гарч орон нутаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчдад эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулаад байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санаачлан салбарынхаа нийт ажилтан, албан хаагчид, хүнсний болон боловсруулах үйлдвэрүүдэд хандан түймэрт нэрвэгдсэн орон нутаг, иргэд, малчид болон гал унтраах ажилд …

  • 24 April

    Баян-Өлгий аймгийн сурагчдын 70 хувь нь монгол хэлний шалгалтад тэнцээгүй

      ЕБС төгсөгчдөөс монгол хэлний шалгалтыг заавал авдаг болсон билээ. 400 оноо авч байж сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах эрх үүснэ. Тэгвэл Улсын хэмжээний үзүүлэлтээр шалгуулагчдын 80 гаруй хувь нь босго онооны болзлыг биелүүлж байгаа бол Баян –Өлгий аймгийн сурагчдын 70 хувь нь монгол хэлний шалгалтад тэнцээгүй байна.

  • 24 April

    Залуус Туул голыг цэвэрлэнэ

    “Залуу дугуйчин” клубээс 3 дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан хамгаалъя” аян зарлаад байна. Аяны хүрээнд Туул голын эрэг орчмыг энэ сарын 26-нд буюу ням гарагт цэвэрлэхээр болжээ. Хатан Туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус  https://www.facebook.com/events/932322713485817/эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Залуус энэхүү ажилд оролцсоноор Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай …

  • 24 April

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг толилуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 …

  • 24 April

    Монгол хэл бичгийн шалгалтыг дахин нэг удаа авна

    Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын аравдугаар тогтоолыг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалтанд үнэ төлбөргүй бүртгэж, шалгалт авч байхаар болсон. Энэхүү шалгалтанд 400 оноо авсан тохиолдолд тухайн сурагч ЭЕШ-ыг өгөх эрхтэй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дахин нэг удаа авхаар болжээ. Энэ шалгалтыг дахин болсон учир нь өмнө нь ямар …

  • 24 April

    “Өглөөний хүн” клуб зургаан нас хүрлээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Өглөөний хүн клуб нь 2009  онд анх МУИС-ийн дотуур байранд эртэч оюутан залуусын санаачилгаар байгуулагдаж байжээ.Тэгвэл энэ өдөр тус клубын зургаан жилийн ойн баяр тохиож, салбар клубын идэвхитэн дэмжигч гишүүд өглөөний 06:00 цагт чуулж ойн баяраа тэмдэглэлээ. Ойн хүрээнд “Өглөөний хүн” клуб үйл ажиллагаагаа явуулж буй оюутны дотуур байрны ойролцоох гудамж талбайд мод тарихаар бэлтгэж байгаа …

  • 24 April

    Тусгай сургалттай сургуулиуд оношилгоо, элсэлтээ авч эхэллээ

    Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.  Энэ нь бага тоо биш юм. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсроно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургууль байдаг. Үүнийг дурьдвал: Хэл яриа болон …

  • 24 April

    УИХ-ын дарга З.Энхболд генералуудыг хүндэтгэн баяр хүргэлээ

    Монгол  Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.24/ генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв. УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор …

  • 24 April

    Хан Ресурс компанийн захирал Монголд амиа алдлаа

    Ураны олборлолт явуулдаг “Хан Ресурс” компанийн захирал Жим Доак Монголд нас барсан тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаад байна. Тэдний мэдээлж байгаагаар Жим Доакын цогцсыг өнгөрсөн пүрэв гарагийн өглөө зочид буудлын өрөөнөөс олжээ. Мөн Канадын Засгийн газар тус улсын иргэн Монголд нас барсан гэдгийг батлаад байгаа аж. Харин Хан Ресурс компаниас албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа бөгөөд түүний үхлийн шалтгаан ч …

  • 24 April

    Парад алхах бүрэлдэхүүн ОХУ-ыг зорилоо

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот  хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авна. ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж  ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын …

  • 24 April

    ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн, судлаачид юм. Уулзалтад ОХУ-ын Санкт-Петербург хот дахь ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази, Монголын салбарын эрхлэгч, доктор, профессор …

  • 24 April

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2015.04.23/ Баянзүрх дүүрэгт байрлах “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо. Энэхүү номын санг зураач М.Ганбат өөрийн гэргий С.Батцэцэгийн хамт 2012 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор номын санд Баянзүрх дүүргийн 5,15,22-р хорооны, Гацуурт болон Шархадны сургууль завсардсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөнөөс шилжин ирсэн нийт 1-12 ангийн 200 гаруй сурагч …

  • 24 April

    “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

    Цахим ертөнцөөр ажил хэргээ амжуулж, үзэл бодлоо хуваалцан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, найзалж нөхөрлөх болсон залуусынхаа дунд “Эрчим хүчний үнэ цэнэ” page хуудсыг эрхлэн гаргагчдаас “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Энэхүү уралдааны зорилго нь  эрчим хүчний үнэ цэнийг бусдад ойлгуулах, бодит хэмнэлтийг бий болгоход оршино. Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага 1.   Facebook хэрэглэгч байх 2. …

  • 23 April

    Танай гэр чинь аюулгүй орчин мөн үү \ сэрэмжлүүлэг\

    Эхлээд та өөртөө энэ асуултыг тавь…… Хэрэв та асуултандаа хариулт авья гэвэл доорхи зөвлөмжийг уншина уу… Таны хамгийн аюулгүй орчин бол өөрийн тань гэр орон гэж бодож болох юм. Гэтэл Манай улсад тохиолдож байгаа осол, гэмтлийн дотор ахуйн осол нэгдүгээрт орж байна. Иймээс та ахуйн осолд өртөхгүй байх боломжийг гэр орондоо бүрдүүлэхийг хичээгээрэй. Орон гэртээ маш энгийн өөрчлөлт хийснээр та …

  • 23 April

    ШӨХТГ Жайка –ийн төслийг хэрэгжүүлнэ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзлаа. Монгол дахь ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газар нь нийгмийн бүх салбарт хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээр шударга өрсөлдөөний орчныг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаад …