Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулжээ. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ. …
Нийгэм
May, 2015
-
13 May
Сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан үйлдлийг МСНЭ буруушааж, уриалга гаргалаа
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа шигшээ багийн тамирчдаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчийг “Гэрээ байгуулсан телевизүүдтэйгээ л хамтарч ажиллана. Танайх бүртгэлгүй учраас босго давах эрхгүй” гээд чирч гаргасан тухай Мэдээ.мн сайтад (http://www.medee.mn/main.php?eid=62760) мэдээлсэн байна. Ийнхүү сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлж байгаагаас нь хамааран ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эрс буруушааж …
-
13 May
Автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сард дуусна
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …
-
13 May
“Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл”-ийг байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн …
-
13 May
Угаартах аюултай утаатай орчноос 36 иргэнийг эсэн мэнд гаргалаа
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход орцонд их хэмжээний хог шатаж байсныг унтраасан байна.Гал гарсан орцонд утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, иргэд угаартах аюултай байсан тул 36 иргэнийг яаралтай утаажилтын бүсээс гаргаж амь …
-
13 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны тавдугаар сарын 13-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 13/Y Баянзүрх 11.00-17.30 8, 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52-р гудамж, задгайн айлууд, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН-15, Хилийн цэргийн 288-р ЦА орчмоор Баянгол 10.30-17.00 10-14-р хороо 3А, Б, …
-
12 May
Төл бойжилт 98 хувьтай байна
Зуны дэлгэр сайхан цаг хаяанд иржээ. Энэ жилийн хувьд цаг агаар таатай сайхан байснаас мал жилбэтэй төллөж одоогоор улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ. Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос …
-
12 May
Тариалалтын явц 16.6 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийх юм байна. Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, …
-
12 May
А.Мөнхбат: Надад хүн төрөлхтнийг аврах том зорилго байна
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай ярилцлаа. -МЗХ-ны явуулж буй үйл ажиллагааг улс төрийн байгууллагаас ялгагдахгүй боллоо гэдэг шүүмжлэл их байна. Ер нь залуучуудын холбоо, улс төрийн байгууллага хоёрын ялгаа юу юм бэ? – Улс төрийн байгууллага, залуучуудын байгууллага хоёрын ялгаа мэдээж явуулж буй үйл ажиллагаа нь улс төрийнх үү, үгүй юү гэдгээр …
-
12 May
Монгол, Болгарын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр “Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол салбарууд болох уул уурхай, харилцаа холбоо, мэдээлэл технологи, барилгын салбарын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж олгох тус форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож …
-
12 May
Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив
Мод ба Амьдрал Модон байшин, модон хашаа, модон жорлон, мод түлээ гэх мэтээр монголчууд бидний модны хэрэглээ мондохгүй. Ширээ, сандал, хоолны савх, шүдний чигчлүүр, ном, дэвтрийн цаас, сав баглаа гээд олон зүйлийг модоор хийдэг. Харахад мод биш боловч гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зүйлсийн заримыг ч модноос гарган авчээ. Модыг байгалийн ээж гэсэн үг байдаг. Хүнээс гадна өчүүхэн өтнөөс эхлээд аварга …
-
12 May
Чанар, аюулгүй байдал нь хангагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжил
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байна. Дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл …
-
12 May
Занданшуулсан шарилыг зарах гэж байсан Д.Энхтөрд 6 сарын баривчлах ял оноолоо
Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэсэн гэх Д.Энхтөрд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Д.Энхтөрийг Эрүүгийн хуулийн 129.1 дэхь зүйл ангийг үндэслэн өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүх хурал боллоо. Улмаар Д.Энхтөрийг буруутай гэж үзэн зургаан сарын баривчлах ялаар шийтгэлээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ
-
12 May
Стокхольм хотноо Архангай аймгийн нутгийн зөвлөл байгуулагдлаа
Шведийн Вант улсын Стокхольм хотын Соллентуна номын санд өнгөрсөн ням гарагт “Алтан нутаг-Архангай” Монгол иргэдийн уулзалт өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Стокхольм хотноо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг “Дэгжих амьдрал” клубын залуус санаачлан зохион байгуулж “Алтан нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэд төслийнхөө хүрээнд Стокхольм хотноо суудаг Архангай аймгийн уугуул иргэдийн Нутгийн Зөвлөлийг байгуулсан юм. Арга хэмжээнд эх нутгаасаа алс хол ажиллаж амьдарч …
-
12 May
Хүүхдийн баяр Чингисийн талбайд болно
Энэ жил “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэх тухай мэдээлэл багагүй гарсан. Энэ талаар Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад “ Ийм ташаа мэдээлэл яваад байгаа. Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд болно” гэсэн юм. Хүүхдийн баярын өдөр 1500 гаруй авьяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл