Нийгэм

March, 2015

  • 17 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт үргэлжилнэ. Утас: 88080619 09:00 цагт “Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн” Чингис зочид буудлын Хурлын танхимд болно. Утас: 98114640, 88188018 11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй “Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлах, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ …

  • 17 March

    Хаяг шошгын зөрчилтэй дарс хүнсний сүлжээнд худалдаалж буй зөрчлийг илрүүллээ

    НМХГ-аас зохион байгуулж буй “Аюулгүй Улаанбаатар” аяны хүрээнд хийсэн шалгалтаар Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ентүм” ХХК-ий үйлдвэрлэсэн “Хатадын” нэрийн хаяг шошгын зөрчилтэй дарс хүнсний сүлжээнд худалдаалж буй зөрчлийг ЗГ-ийн 2013 оны 172 дугаар тогтоолын дагуу үйлдвэрээр  татан авалт хийлгүүлэн, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийг арилгуулж, хяналт тавьж ажиллах талаар албан тоот хүргүүлээд байна.    

  • 17 March

    Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн эрхлэгч 120,0 сая төгрөг хураан авчээ

    Хан дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж  хураан авч  байна үүнийг шалгаж бодит хэсгийг тодрүүлж өгнө үү гэсэн иргэний  гомдол Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газарт ирсэн байна.  Энэ дагуу НийслэлийнМэргэжлийн хяналтын  газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж …

  • 17 March

    Монголчууд усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг

    Дэлхийн усны өдөр 3 сарын 22-нд тохиодог билээ.  “Ус тогтворшилтой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Эрдэнэ дрийлинг” ххк-ны хурлын тамхимд боллоо. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Монголын гидрогеологичдын холбооны төлөөллүүд оролцлоо. Өмнөд говийн бүсийн гедрогеологийн судалгааны үр дүн болон томоохон хэрэглэгчдийн усан хангамжийн …

  • 17 March

    Нийтийн тээврийнхнийг НМХГ-аас шалгаад эхэлжээ

    Автобус компанийн ажилчид байсхийгээд л ажил хаялт зарлаж, удирдлагуудаа эсэргүүцдэг. Тэд цалин мөнгө хангалтгүй, хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ажиллахгүй байна гэх зэргээр байнга гомдоллож байдаг. Тэгвэл МХЕГ-аас “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг өрнүүлж байгаатай холбоотойгоор НМХГ-аас том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 15 байгууллагад хяналт шалгалт хийгээд эхэлжээ. Уг шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн …

  • 16 March

    Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 12,5 хувиар буурсан байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “School police” эргүүл Нийслэлийн ерөнхий боловсролын 166 сургууль дээр хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна. “School police” эргүүлийн үр дүнд 2015 оны эхний 02 сарын байдлаар Нийслэл хотод ерөнхий боловсролын сургуулийн орчинд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн …

  • 16 March

    Залуу Жанжинд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн ажлын хүрээнд жанжин Ж.Лхагвасүрэнд хүндэтгэл үзүүлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар, нийслэлийн төлөөлөл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Х.Болормаа болон хэлтэс албадын дарга нар, Цэргийн штабын офицерууд зэрэг …

  • 16 March

    Монгол улс дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцоно

    Эгнээндээ 72 гишүүн улсыг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох гэж байгаа талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл өглөө. Мэргэжилтнүүдийн дунд явуулдаг ур чадварын тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллага 1950 оноос хойш энэхүү тэмцээнийг зохион …

  • 16 March

    Бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс экспортлоно

    Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтлоо. Өнөөгийн байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын …

  • 16 March

    Оношилгооны цэгүүдийн зарим байршил цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж …

  • 16 March

    Өнөөдөр “Миний мэргэжил хамгийн гоё” лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана

    “Ямар мэргэжил сонгох вэ?” гэдэг хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв байдаг. Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш юм. Тэгвэл Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн …

  • 16 March

    ЕБС-ийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээл оруулна

    ЕБС-ийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээлийг оруулах талаар Шадар сайд У.Хүрэлсүх Боловсролын дэд сайд Я.Төмөрбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон бусад холбогдох албаны хүмүүст өгсөн байна. Одоогийн байдлаар ЕБС-ийн сурагчид 20 орчим төрлийн хичээл үзэж байна. Энэхүү программд оюуны өмчийн хичээлийг нэмж тусгах, хэрэгжүүлэх ажлыг нэг хоёр жилд хийх боломжгүй гэдгийг салбарынхан хэлсэн. Харин тодорхой үе шаттай, системтэй хэрэгжүүлж чадвал 5-10 …

  • 16 March

    Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийн 17 оюутантай эх орондоо ирлээ

    Сүүлийн гурван жилийн турш эрдэм номын мөр хөөж, олны анхаарлаас хол байсан НАМЗХ- ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрээр Харвардын их сургуульд улс төрийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд ирэх зургаан сард төгсөнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч тодорхой шалтгаанаар тэр товлосон хугацаанаасаа өмнө иржээ. Түүнтэй хамт Харвардын их сургуулийн 17 оюутан дагалдан ирсэн бөгөөд тэд Монголд долоо …

  • 16 March

    Монгол цэргийн үе үеийн хувцасыг дэлгэн тавилаа

    Монгол цэргийн музейгээс “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт  хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” сэдэвт үзэсгэлэнгээ үзэгч олондоо толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, ЗХЖШ-ын ЦХҮ-ний газрын МХТХХэлтсийн дарга хурандаа Г.Хашчулуун, Зэвсэгт …

  • 16 March

    Цэрэг эрс бол Эх орноо батлан хамгаалахаас гадна улс орны бүтээн байгуулалтанд хөлс хүчээ өргөх нөөц юм

    Жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг Цэргийн баяр, эрчүүдийн өдөр гэж тэмдэглэдэг уламжлалтай. Цэргийн алба 3-н жил байсныг 1 жил болгон өөрчилсөнөөс хойш 20-иод жил болжээ. Цэргийн алба улс орон болгонд байдаг Эх оронч хамтач үзэл, хүмүүжил, хатуужлийг бий болгох чухал алба. Цэрэгт яваад албаа хаагаад ирсэн залуус үзэл бодол, яриа хөөрөө, бие бялдар нь цаанаа л нэг өөр болоод …