Нийгэм

March, 2015

  • 16 March

    Үнэнч анд сэтгүүл худалдаанд гарч эхэллээ

    Нохой сонирхогч хүүхэд залуучууддаа зориулан  Үнэнч анд сэтгүүлийг анх удаа DVD -тэйгээр туршилтын дугаараа гаргаад байна. Энэхүү сэтгүүл нь нохой сонирхогч болон гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг бүх насны хүмүүст зориулагдсан ба сар бүрийн шинэ шинэ дугаарыг та бүхэндээ барихаар ажиллаж байна.             Дугаар бүр нь шинээр нохойн үүлдэрийг танилцуулах ба  мэргэжлийн  судлаач нарын булан, нохойн үржүүлгийн газруудын   хүмүүсийн өгсөн ярилцлага, …

  • 16 March

    Төрийн албан хаагчидад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” – ын төслийг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав. НИТХ-ын ээлжит 17 дугаар  хуралдаанаар баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах” …

  • 16 March

    Налайх дүүргийн иргэд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах боломжтой боллоо

    Улаанбаатар Цэвэр агаар төслөөс гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулах “Зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хүсэлт, хэрэгцээ, агаарын бохирдлын байдлыг судлан Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас Улаанбаатар Цэвэр Агаар төсөлд хамтран ажиллах санал тавьсан юм. Саналын дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болж, хөтөлбөрийн албан ёсны …

  • 16 March

    Харвардын их сургуулийн оюутнууд Монголд уулзалт зохион байгуулж байна

    Харвардын бизнесийн сургуулийн оюутнууд Монголд ирээд байна. Тус сургуулийн оюутнууд Монголд байх хугацаандаа JCI Mongolia байгууллагын гишүүдтэй уулзаж, санал солилцох юм. Харвардын их сургуулийн оюутнууд нь эртнээс “Global Networking Event” хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд тус ажлынхаа хүрээнд Монголын JCI байгууллагын төлөөлөлтэй уулзаж байгаа нь энэ аж. Уг арга хэмжээнд Харвардын их сургуулийн бизнесийн сургуулийн оюутнуудаас гадна Жон …

  • 16 March

    Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

    “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын тохиолдуулан батлан хамгаалах салбарынхан өнөөдөр 13.00 цагт Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Үүний дараа 14.00 цагт Соёлын төв өргөөнд батлан хамгаалах салбарынхны баярын хурал, концерт болох юм байна

  • 16 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    08:30 цагт Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу “Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох” улсын анхдугаар зөвлөгөөн  Ирээдүй цогцолборын III бага сургууль /83-р сургууль/ дээр хурлын танхимд болно. СEтас: 89213729, 70282544, 99247202 09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно. 10:00 цагт “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны …

  • 16 March

    “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” сэдэвт лекц болно

     Монголд анх удаа мэргэжлийн сэтгэл судлаачдын нэгдсэн “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” сэдэвт лекц 2015 оны 3-дугаар сарын 21-нд 15 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдахаар боллоо. Манай улсын нийт хүн амын 75 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Иймээс залуу гэр бүлүүдэд энхрий үрсээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар мэдлэг олгох зорилготой энэхүү лекцийг зохиохоор болжээ. Лекцийг энгийн …

  • 16 March

    Монгол хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшлогдож байна

     Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудал сэдвээр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр хүүхдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн бөгөөд үүнээс дурдвал: -Хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирох./Энэ нь томчуудын тоомжиргүй зангаас болж хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, буруу үлгэр дуурайлал авдаг/ -Орой болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл цацагдах – Өсвөр насны хүүхдүүд дунд …

  • 15 March

    Найрсаг үйлчилгээний сургалтууд явагдаж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйлчилгээний ажилтнуудын чадварыг сайжруулж, найрсаг харилцааг төлөвшүүлэх сургалтуудыг цувралаар явуулж байна. Гуравдугаар сард Монголын ресторан зоогийн газруудын холбоотой хамтран “Рестораны менежерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх” сургалт, Гайд сургалтын төвтэй хамтран “Аяллын хөтөч, менежерийн сургалт”-ыг зохион байгуулсан бол 4-р сард ресторан, зоогийн газруудын зөөгч нарын сургалт, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн сургалтыг явуулахаар бэлтгэж байна. …

  • 15 March

    ШӨХТГ-ын шинэ даргын гараа сайн байна

    “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг үнэгүйдэж,  БНХАУ-ын зах дээр зарагдах боллоо” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугисан. Энэ талаар “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд баримттай дэлгэсэн билээ. Тэд ““Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн “Соёлын …

  • 15 March

    Шадар сайд У.Хүрэлсүх Японы парламентын гишүүн Никай Тошихиротой уулзлаа

    Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улстай  мэргэжилтэн  харилцан солилцох, техник технологиос нь суралцах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ саналыг хүлээн авч, ажил хэргээ эхлүүлье хэмээн  Японы парламентын гишүүн Никай Тошихиро Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа хэллээ.             Техник технологи ч юм уу Монголд байдаггүй юм Японд бий. Үүнтэй адилаар Японд байхгүй зүйлс  ч Монголд бий. Үүнийгээ харилцан …

  • 15 March

    Т.Санчир залуустай нээлттэй ярилцлаа

    Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын хоёр дахь лекц боллоо. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй …

  • 15 March

    Замын-Үүд суманд “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа /фото/

    НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас тодорхой сэдвээр уриа гарган улс орон бүр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал; 2012 онд “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх”, 2013 онд “Үүрэн телефон хэрэглэгчийн …

  • 15 March

    “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдыг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

    “Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.  Харин энэ үеэр үл ойлголцол “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ. Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн Мижиддоржийн Бямбадоржийг үзэл бодолоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал зодож танхайрсан …

  • 15 March

    Эвийн хэрэм” талцал хуваагдал, задралыг нэгтгэнэ

    “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “ЭВИЙН ИХ ЧУУЛГАН” өчигдөр МҮЭСТО-нд  боллоо. Тус чуулганаар Монголын нэрт эрдэмтэн, докторууд “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Монгол ухааны утга учрыг хэлэлцэн тунгааж, ард түмэнтэйгээ санал бодлоо солилцлоо. “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Удвал Монголын нийгмийн бүх хүрээ, түвшинд үүсээд байгаа талцал хуваагдал, …