Иргэд автобусаар зорчихдоо тасалбар худалдаж авалгүй, цахим карт уншуулж, үйлчлүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр чиглэлд туршиж үзэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам “Энэ үйлчилгээг ирэх сарын 1-нээс турших бол тав, зургаадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтэрнэ. Иргэдэд карт олгох …
Нийгэм
March, 2015
-
4 March
Самар түүж, бэлтгэх хугацаанд өөрчлөлт орууллаа
БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх, самар түүх хугацаанд өөрчлөлт оруулсан. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д заасан хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг. Энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчиллөө. Тиймээс 2015 оны …
-
3 March
Аймгуудын цахим хурал боллоо
Цахим хурлын эхэнд Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Сонгино сум-Хяргас нуур чиглэлийн болон Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох хатуу хучилттай авто зам …
-
3 March
Бүрэн шаталттай зуухыг 3-р сарын 30-ныг хүртэл худалдана
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна. Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 …
-
3 March
Ногоон байгууламжийн хаврын арчилгааны ажил эхэллээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд 2015 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж, эхний ээлжинд зүлэг самналт 178561м2 хийж, 159 мод, 383 ширхэг бут, сөөгийг хэлбэржүүлэх, ургамлан хашлагыг 1756 метрт хийх ажил үргэлжилж байна.
-
3 March
“Цусаа бэлэглэж-амьдрал хайрлая” аян эхэллээ
Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяны нээлт өнөөдөр ЦССҮТөвийн байранд боллоо. Энэ аяныг Монголын Оюутны холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. 3 сард цусны өвчин эрс ихэсдэг учир үүнтэй холбогдуулан оюутнуудыг байнгын донор болгож, жилд 2 удаа ч болтугай цусаа өгвөл цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах зорилготойгоор …
-
3 March
Төрсөн охиноо зодож хөнөөсөн харгис эцэг өөрийгөө зөвтгөжээ
Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Одоогоор харгис эцэг, хойд эх хоёрыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Цогт нь …
-
3 March
Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг хурааж авчээ
Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь …
-
3 March
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагчдын хамт хэвлэлийн бага хурал хийлээ
ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд …
-
3 March
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук …
-
3 March
Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа ажлын айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Берлин хотын төвд Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
3 March
“Хайрын захидал” уралдааны дүн гарлаа
Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж олон үйл ажиллагааг зохион байгуулсаны нэг нь “Хайрын захидал”-ын уралдаан байсан юм. Өнгөрөгч 2-р сарын 3-наас 2 сарын 13-ны өдөр хүртэл уралдаанаа зарлаж оролцогчдоос захидлыг хүлээн авсан. Уралдаанд оролцогчид гэр бүлийнхэндээ, Хайртдаа, Дотны найздаа, Үл таних нэгэнд захидлаа хаяглажээ. Гэр бүлийн радио ФМ 104,5-тай хамтран зохион байгуулсан уралдаанд нийт100 гаруй …
-
3 March
407-р ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эмэгтэй алба хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангитай хамтран “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгууллаа. Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллага төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын …
-
3 March
Нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Налайх дүүрэгт ажиллаа.Үүнд: авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах арга зүйн удирдлагаар хангах авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж хууль тогтоомжуудыг сурталчлах судалгааны дүн танилцуулах судалгаа авах зорилго чиглэлүүд багтсан юм. Энэхүү үйл ажиллагаанд налайх дүүргийн ИТХ, түүний Ажлын …
-
3 March
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас ЦССҮТөвийн байранд Оюутны өдрөөр Монголын Оюутны Холбоо, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран “Амьдрал бэлгэлье.” цус хандивлах аяны нээлт болно. Утас 90070003 11.00 цагт АСА циркт Дэлхийн 12 орны 60 гаруй циркийн жүжигчин оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолтын Хэвлэлийн бага хурал болно. Тоглолт гуравдугаар сарын 23-нд эхэлнэ. 11.00 цагаас Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Ховд аймагт Жүдо бөхийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл