Нийгэм

February, 2015

  • 25 February

    ЭЕШ-ын журамд монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой өөрчлөлт оржээ

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд эхлээд байгаа билээ. Өмнөх жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг байсан бүртгэл энэ жил журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хоногоор хойшилсон аж. Элсэлтийн шалгалтын журамд монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар энэ сарын 9-ний 09:00 цагт эхэлж, …

  • 24 February

    “Хүний төлөө – Зөв тус” сарын аян зохион байгуулна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилгоор улсын хэмжээнд “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг гуравдугаар сарын 02-ноос эхлэн зохион байгуулахаар боллоо. Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт …

  • 24 February

    Ерөнхийлөгч зарим хүнд өршөөл үзүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс …

  • 24 February

    “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн тайван жагсаалаар үргэлжлэхээ мэдэгдлээ

     Өнөөдөр Үндэсний мэдээлэлийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэм Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийлээ. “Босоо хөх Монгол” бүлгэм, Ноён уулаа аваръя хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл оролцсон 8 хүн 2015 оны 2.11-ний өдрөөс эхлэн хэлмэгсдийн хөшөөний дэргэд нойтон өлсгөлөн зарласан билээ. Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд болгож, алт олборлохыг эсэргүүцэх, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, …

  • 24 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлнэ

    Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох гэж буй талаар өнөөдөр …

  • 24 February

    Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, тус байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлын дийлэнх нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах …

  • 24 February

    Өлсгөлөн зарлагчдыг сайн дураараа “бууж” өгсөн мэтээр ярих боллоо

    Ноён уулаа аврах зорилготойгоор  зохион байгуулагдсан   “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад 14 хоносон.  Улмаар тэд сүүлийн хоног дээрээ  тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хуурай өлсгөлөнд шилжсэн юм. Тэгвэл 2 сарын 23 -ны шөнө 00:00 -01:00 цагийн үед цагдаагийн тусгай тасгийг байлцуулан тэднийг албадан эмчилгээнд хамруулж байгаа нэрийдлээр өлсгөлөнг нь таслан зогсоосон. Энэ үйлдлийг  “төр иргэдийнхээ амь насанд аюул учрахаас урьдчилан …

  • 24 February

    “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн тэмцлийнхээ захиалагчийг илчиллээ

    Эх орныхоо газар шороог ухуулахгүй хэмээн ард иргэд эсэргүүцэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл тэд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар энэхүү тэмцлээ эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ “Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би …

  • 24 February

    Иргэд Цагдаагийн байгууллагынханд талархал илэрхийлжээ

    Цагдаагийн газрын нийт ажилчидад зарим иргэд талархал илэрхийлжээ. Иргэн: Мөнхцэцэг БГД-ийн гэмтэлийн хажуу талын байранд 2 сарын 17-нд гал гарах дөхсөн. Манай нөхрийг БГД-ийн 2-р хэлтэс ахмад Ганхүү, ахлах аглагч Наранхүү нар галын аюулаас аварсанд баярлаж байна. Иргэн: Цэрэнпүрэв СБД-ийн иргэн байна. Сар шинийн баяр наадмын үеэр 5 буудал, 7 буудлын чиглэлд замын цагдаа нар зогсолт хийж машинуудыг дэс дараатай …

  • 24 February

    ХОМ-ээ мэдүүлээгүй албан тушаалтнуудыг зарлана

    Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, төрийн алба хаагчдын ХОМ-ээ мэдүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг удахгүй зарлахаар болжээ. Тус газраас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. ХОМ мэдүүлэх хугацаа дууссан ч ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн …

  • 24 February

    МХЕГ-аас мэдээлэл хийнэ

    Өнөөдөр 12:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд хэвлэлийн хурал зарлажээ. Бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулан техникийн, технологийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сарын аян зарлаж байна. Энэ чиглэлээр бусад холбогдох мэдээлэл өгөх аж.

  • 24 February

    Шинэ 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтанд орлоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан   цэцэрлэг сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн …

  • 24 February

    Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилыг хилээр гаргахыг хоригложээ

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргилыг хилээр гарах эрхийг нь хаагаад найм хонож байгаа ажээ.  Энэ мэдээллийг эх сурвалжууд үнэн гэдгийг хэлж байгаа ч мэдээлэл өгөхөөс татгалзан хэдэн биен рүүгээ чихэж тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тодруулбал  ШШГЕГ-аас тодруулахад “Энэ талаар  манайхаас бус Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тодруулах хэрэгтэй” гэдгийг мэдэгдсэн.  Үүний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий …

  • 24 February

    Газрын эрхээ баталгаажуулах хугацааг энэ сарын 27-ныг хүртэл сунгалаа

    Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж  авахаар сонгогдсон  иргэд энэ сарын 26-ны дотор  газраа  баталгаажуулах ёстой байсан. Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ.  Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас  өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны …

  • 24 February

    НИТХ-ын дарга Д.Баттулга Жеймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон …