Нийгэм

December, 2014

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш”  шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч  Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд  “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …

  • 30 December

    Нийслэлээс бичил бизнесийн 219 төсөлд 939 сая төгрөгийн санхүүжилт олголоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн ИТХ-ын 16/17 тоот тогтоолоор баталсан. Энэ хүрээнд нийслэлийн 152 хороонд Хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан барьцаа хөрөнгийн дутагдалтай бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ авах боломж нээгдэх, ажлын байр бий болох, иргэд хоршиж бизнесээ хөгжүүлэх, хамтарч нийгмийн асуудлаа шийдэх боломжтой болсон төдийгүй Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Харин 12 дугаар …

  • 30 December

    Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс …

  • 30 December

    754 цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн  бэлэн байдалд энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны  нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажиллаж байна. Цагдаа нар эдгээр өдрүүдэд …

  • 30 December

    Зарим автозамд 85 тонн бодис цацлаа

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГнь 2014 оны 12 сарын 29-ний өдөр орсон цасыг тухайн өдрийн 17 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, 12 сарын 30-ны өглөөний 04 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацлаа. Мөн өнөөдөр 07 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон …

  • 29 December

    Залуус шинэ оны оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна

    Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  МЗХ-оос  жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны …

  • 29 December

    МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.                2014 оныг Монголын Залуучуудын Холбоо амжилт бүтээлээр дүүрэн үдэж зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого, шинэ санаачлага дэвшүүлэн “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриан дор аймаг, дүүрэг, сум орон нутаг дахь залуусынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллаж бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлснээр …

  • 29 December

    Онцгойгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Шинэ жилийн баяртай холбогдуулан бүх нийтээр 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд амрахтай холбогдуулан Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, иргэдийн аюулгүй байдлыг ханган албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн ОБЕГ-аас иргэддээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тодруулбал,  Шинэ жилээр олон хоног амрахтай холбогдуулан иргэд аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий …

  • 29 December

    Дүнжингаравын замыг өнөөдөр нээнэ

    Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дууссан байна. Энэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 12.30 цагаас болох бөгөөд Зам тээврийн яамны удирдлагууд болон Гудамж төсөл зам барьсан компаниудын төлөөлөл нээлтэд оролцох юм байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар …

  • 29 December

    Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын …

  • 29 December

    Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэллээ

    Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 …

  • 29 December

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 05-наас эхэлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Иймд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж …

  • 29 December

    Нийслэлийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын явагдаж дууслаа. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр  76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ 2015 оны 1 …

  • 29 December

    Цагдаагийн алба хаагч нар төрийн дээд одон медалиар шагнагдлаа

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах …

  • 29 December

    Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана

    Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа  “Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Мөн Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах аж. Харин тээврийн хэрэгслийн …