Нийгэм

June, 2013

  • 21 June

    Өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ

    Орон сууцны зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан мэргэжилтнийхээ тоог нэмж 12 болгон иргэдэд үйлчилж байгаа аж. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул …

  • 21 June

    Гүнтийн замыг хаах гэж байна

    Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэнтэй холбогдуулан Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өнөөдрөөс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, ирэх сарын 10-нд нээнэ. Зуслан чиглэлийн автозамыг “Жэй Кэй Си” ХХК хариуцан 10 сарын …

  • 21 June

    Монгол улсад 203 сая воны үнэ бүхий хувцас бэлэглэнэ

    Солонгосын бэлэн хувцас үйлдвэрлэлийн  “Алл Фор Ю”  брэнд сүүлийн 6 сарын турш ядуу амьдралтай Монгол хүүхэд, өндөр настнуудад зориулан  хувцас цуглуулах аян зохион байгуулсан юм . Одоогоор нийтдээ 203 сая 448 мянга воны үнэ бүхий хувцас цуглуулж  эдгээр тусламжийн хувцсаа Монгол улсад хүргэж өгөхөд бэлэн боллоо гэж өнөөдөр мэдээллээ.  Тус брэндийн нүүр царай болсон загвар өмсөгчид тун удахгүй тусламжийн хувцсаа …

  • 21 June

    Шведэд МЗХ-ны салбар зөвлөл байгуулагдлаа

     Швед улсад ажиллаж амьдардаг, нийгмийн идэвхтэй манлайлагч болсон залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл” албан ёсоор байгуулагдсан байна. МЗХ нь залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн ЗДТГ, ЕБС, банк, МСҮТ зэрэг албан байгууллагуудад мөн дүүргүүдийн хороодод …

  • 21 June

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид жагслаа

     Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жашсаал хийлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газарт “Шүүхийн цогцолбор” барих тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нийслэлийн засаг дарга цогцолбор барих боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр талбай дээр жагслаа. Жагсагчидтай Шинжлэх ухааны хүрээлэн болоод гадны …

  • 21 June

    Нийслэл “Жуулчдад ээлтэй хот” болно

     Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо …

  • 21 June

    Мазаалай ихэрлэжээ

     Байгаль хамгаалагчид  мониторинг судалгааны явцад  мазаалайн эвш төллөсөн тохиолдлыг таарчээ Цагаанбогд уулын Сүүжийн булагт өнгөрөгч сарын 23-нд  энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж  байсантай тааралдсан байна. Мөн энэ сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр  нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр  бамбарууштай эвш байсныг байгаль хамгаалагчид  олж мэдсэн аж. Бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь …

  • 21 June

    Хар уут буюу таван тэрбумыг хийсгэх “Мянгуужингийн үлгэр”

    Айл өрхүүдийн гэрэл цахилгааны төлбөр дээр хогны хураамж нэрээр 2500 төгрөг нэмж авсаар даруй 2-3 жил болсон. Иргэд ч ХХI зуунд таг харанхуй суултай биш гээд хогоо ачуулсан ч эс ачуулсан ч дуртай дургүй 2500 төгрөгөө “ходруулан” төлсөөр байгаа. Арай гэж ном горимондоо орж нэг нь авч, нөгөө нь өгч хэвшээд байтал “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэртэй нэг жигтэй …

  • 21 June

    Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөл хуралдана

     Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд 10:00 цагт Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралтай. Хурлаар газар хөвлөлтөөс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний асуудлаар хийж буй ажлын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсох ажээ. Шадар сайд тус зөвлөлийг удирддаг юм. Ugluu.mn

  • 21 June

    Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн II чуулган өнөөдөр болно

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж байна. Чуулганд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 21 June

    Хорооны нийгмийн ажилтнуудыг чадвахижуулна

     Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13 700 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 3000 гаруй дуудлага нь 3-аас дээш удаа гэр бүлээ хүчирхийлсэн давтан дуудлага гэдгийг цагдаагийн …

  • 21 June

    ХОТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН 42 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ОРУУЛЖЭЭ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 20-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Нийслэлийн 2013 оны төсвийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд төсвийн …

  • 20 June

    Зуслангийн бүсэд хог хаягдлын шинэ менежмент хэрэгжиж эхэллээ

     Нийслэлийн зуслангийн бүсийн 20 гаруй аманд 25 мянга орчим өрх зусланд гардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр зусланд гарах айлуудын тоо ч огцом нэмэгдэж байгаа. Хүмүүсийн төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн бүс хур хогонд дарагдаж, нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ногоон бүс сэглэгдэх болсоор удаж байна. Зуны гурван сар хоггүй орчинд цэвэр цэмцгэр зусах …

  • 20 June

    Шарга морьт, Гүнтийн замыг маргааш хаана

     Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байна. “Жэй Кэй Си” ХХК энэ оны 10 сарын 30 хүртэл зам барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Уулзвараас хойш 900 метр замыг маргаашнаас эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр  төмөр бетон хоолойг угсрах ажлыг хийхээр боллоо. Замыг ирэх сарын 10-нд нээх юм …

  • 20 June

    Нийслэлийн гал унтраах ангиуд бүрэн тоноглолтой автомашинаар 100 хувь хангагдлаа

     Онцгой байдлын албаны 9 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон улсын Засгийн газар, Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжийн гал унтраах 22 автомашиныг манай улсад хүлээлгэн өглөө. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд, Япон улсаас Монгол улсад суугаа онц …