Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө” гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө …
Нийгэм
December, 2013
-
17 December
Микроавтобуснууд, Нарантуул захын зөвхөн хойд талын хаалгаар гарна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар зөвхөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллаад зогсохгүй нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, …
-
16 December
“Хар хорин, Нарантуул” орчмын замын түгжрэлийг удахгүй арилгана
Авто машин байтугай явган хүний түгжрэл үүсч байдаг нарантуул захын авто замын түгжрэл, бөглөрөл тун удахгүй багасах нь ээ. Тодруулбал, захуудын ойролцоох замын түгжрэл багасгах зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Нарантуул”, “Хархорин” захын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэрээнд заасны дагуу “Нарантуул” захын хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 …
-
16 December
Бөмбөгөрийн гүүрэн гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн …
-
16 December
Залуусын анхны архигүй клуб нээгдэв
Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх архигүй анхны клуб нээгдлээ. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан юм.“Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын …
-
13 December
2014 онд өргөтгөн шинэчлэх болон шинээр тавих автозамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндсэн 4 бүлэгт хувааж 516 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөн баталсан юм. Ирэх онд хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 438 ажил үйлчилгээ хийхээр тусгасан бөгөөд хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр 33 ажил багтжээ. Эдгээрээс …
-
13 December
Анхаар! БНСУ хурдан шуурхай явуулж өгнө гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилж байна
БНСУ-д явахаар бүртгүүлсэн иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нэрийг барьж хурдан шуурхай явуулж өгнө гэж их хэмжээний мөнгө авч хууран мэхлэх, залилаж мөнгө авах явдал гарч байгаа учраас та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. БНСУ-ын хөдөлмөрийн биржд байршуулах бүртгэл нь үнэ төлбөргүй бөгөөд солонгосын талаас татгалзаагүй тохиолдолд байрших бүртгэл хийлгэсэн иргэн ажил хайгчаар байрших болно. Ажил хайгчаар байршсан нь …
-
13 December
Сурагчдын II улирлын амралтын хуваарь гарлаа
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу хөдөө орон нутгийн болоод нийслэл хотын сурагчдын II улирлын амралт зөрүүтэй эхлэх юм байна. Тодруулбал, Нийслэлийн сурагчдын II улирлын амралт: * I–V ангийн сурагчид 2013 оны аравхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног, * VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр …
-
12 December
Замын түгжрэлийг бууруулах ажилд зах, худалдааны төвүүд хамтран ажиллана
Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг …
-
12 December
Чингисийн талбай дахь каток энэ ням гаригт нээгдэнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар болж, өчигдөрөөс засаж эхэлээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн …
-
12 December
Цахилгааны төлбөрийн мэдээллээ мессежээр авах боломжтой боллоо
Иргэд цахилгааны төлбөрийн үлдэгдлээ шалгахын тулд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорьдог цаг түүх болон үлдлээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч цахилгааны төлбөрөө шалгахыг хүсвэл үүрэн холбооны бүх оператороос 137004 дугаарын утсанд хэрэглэгчийнхээ кодыг мессежээр илгээснээр төлбөрийн мэдээллээ авах боломжтой болжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээгээ шуурхай байлгах зорилгоор ийм үйлчилгээг нээж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлээ шалгахад мессежийн энгийн тарифаар …
-
11 December
Нийслэлд гамшгийн аюулыг урьдчилан мэдэгдэх 40 цамхаг байрлуулжээ
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд тэргүүлдэг бөгөөд, ээлжит хурлаар газар хөдлөлтийн гамшгийн аюулыг амжиж анхааруулах систем байгуулах төслийн хэрэгжилт, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2011-2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийг авч хэлэлцлээ. Зөвлөл байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл …
-
11 December
Зам тээврийн ослын 25 хувь нь жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гардаг
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …
-
11 December
Өнөөдөр “Бөмбөгөр” орчмын замыг хаана
“Бөмбөгөр” худалдааны төвийн зам дагуу явган хүний гүүрэн гарц хийхээр болсон тул өнөөдөр оройн 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл тус худалдааны төв орчмын автозамын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Мөн гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавих тул иргэдийг зам хаах хугацаанд худалдааны төвийн ойр орчимд явахгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
-
11 December
2014 онд гэр бүлийн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-нд болсон ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна. НИТХ-ын 2013 оны 13/52 дугаар тогтоолоор баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 чиглэлийн хүрээнд 16 мянга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл