Иргэдийнхээ халааснаас биш, эрх баригчдын тансаглалаас танаж хямралыг зогсоож болно /эсэргүүцлийн жагсаалаас фото/

DSC00414Улс орны эдийн засаг хүндэрч, ард иргэдийг бүсээ чангалахыг уриалан, цалин тэтгэвэр тэтгэмжээс нь хомсолж их өрийн эцсийн төлөөсийг ард иргэд хийх болчихоод байна. Засгийн газраас эх, хүүхдийн халамжийн мөнгийг танах шийдвэр гаргасан бол оюутны холбооноос 70 мянган төгрөгнөөсөө татгалзах уриалгыг гаргаад байгаа юм. Эцсийн дүндээ эрх баригчдын бодлогогүй шийдвэр, хэт тансаглалын горыг ийнхүү ядарсан ард иргэд валютын ханшийн өсөлт, үнийг хөөрөгдөлд дарлуулан байж амсах болоод байна. Сүүлийн үед улс орныг хямралаас гаргах бодлогын дагуу нийт ажилчин, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг хасаж танах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр Чингисийн талбайд эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын ажилтнууд, иргэдийг оролцуулсан жагсаал зохион байгууллаа.

DSC00419МҮЭ-ийн холбооноос цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-д өргөн барьсан бөгөөд нэмэх бус харин цөөхөн хэдэн төгрөгний цалин, тэтгэврийг хасах шийдвэр гаргасны зэрэгцээ эдийн засгаа аврах нэрийн дор улс төрийн эмх замбараагүй байдлаар төрийн албан хаагчдыг ажлаас нь цомхотгож байгаад ийнхүү эсэргүүцэж байгаа юм. 

Хэмнэлтийг иргэдийнхээ авдаг цалин тэтгэврээс биш эрх баригч, дарга нарын унадаг том том жийп машин, шатахуун томилолтын зардлаас ч хэмнэж болох боломжтой атал ийнхүү бодлогогүй шийдвэр гаргаж ард иргэдээ хэтэрхий дорд үзэж байгааг эсэргүүцэн “гишүүдийн гүзээн дэх мөнгийг жирэмсэн эхчүүдэд олгоё” зэргийг уриа лоозон гаргажээ.

DSC00415Валют, долларын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хэдхэн төгрөгний цалинг даган Монголчууд аль хэдийн бүсээ чангалаад эхэлчихсэн шүү дээ, эрх баригчид аа.

Чангалсан бүсийг дахин чангалах нэрийдлээр “тураал”-д оруулахыг эсэргүүцэх нь дамжиггүй юм. Төрийн ордны цонхоороо өнгийгөөд нийгэм ээ нэг харвал, бүсийг нь чангалуулах гээд байгаа иргэдийнхээ амьдралыг нэг бодолцвол арай ч ийм шийдвэр гаргамааргүй баймаарсан.

Ухаантай гэж сонгосон, төрд итгэл хүлээлгэсэн юмсан даа.

DSC00406 DSC00407 DSC00410 DSC00409 DSC00408 DSC00411 DSC00412 DSC00413 DSC00414 DSC00416 DSC00415 DSC00417 DSC00418 DSC00419 DSC00419 DSC00420 DSC00421 DSC00422 DSC00425 DSC00424 DSC00427 DSC00428

Ч.Мандах

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …