Нийгэм

September, 2021

  • 20 September

    Их Британийн 2021 оны санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Л.Дулмаазул шалгарлаа

    Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ. Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр …

  • 20 September

    Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

    Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг  цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг. …

  • 20 September

    АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …

  • 20 September

    ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2851 хүнд коронавируст халдвар илэрлээ.  Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал  1683 нь Улаанбаатар хотод , 1168 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 5211 хүн эдгэрчээ. Харамсалтай нь, 41-80 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 1046 болсон байна. Эмнэлэгт …

  • 20 September

    Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална

    “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” …

  • 20 September

    НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр  явагдлаа.Тохиролд 2021 оны наймугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,464,352 баримт хамрагдсан юм. 30 мянган төгрөгийн азтан – 31,008 100 мянган төгрөгийн азтан – 3,134 500 мянган төгрөгийн азтан – 319 1.5 сая төгрөгийн азтан – 24 Гурван сая төгрөгийн азтан – 2 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн …

  • 20 September

    Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. Тодруулбал, Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт …

  • 18 September

    УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр олгов. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ, Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР, Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ, Ард түмний олонхийн засаглал намаас …

  • 18 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 …

  • 17 September

    Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

    Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: -Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол …

  • 17 September

    30 дахь удаагийн номын баяр болж байна

    30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрбээр “Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам …

  • 17 September

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ. Ерөнхий сайд …

  • 17 September

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тав, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дөрвөн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн дөрвөн байгууллагын 15 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл олгодог. Эдгээрт Нийслэлийн Соёл, урлагийн газрын тав, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Нийслэлийн …

  • 17 September

    Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа

    Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны …

  • 17 September

    Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайг иж бүрэн тохижуулжээ

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд …