Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр уржигдар хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээллийг өчигдөр өглөө. Тэрбээр 2026 оны 04 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс …
Нийгэм
April, 2026
-
29 April
ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ
Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр боллоо. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны …
-
29 April
Энэ онд багтаан 5 аймагт нарны станц ашиглалтад орно
Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг …
-
29 April
“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов. Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол …
-
29 April
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй …
-
29 April
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн …
-
29 April
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 …
-
29 April
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг өдөр бүр хийж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дараах байршилд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг …
-
29 April
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, …
-
28 April
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм. 2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС …
-
28 April
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ. Эрхэм дээд цолны …
-
27 April
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулаад буй. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал …
-
27 April
Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генерал”-ын өдөрт зориулж ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагч, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгийн хөрөг ярилцлагыг хүргэж байна. Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд …
-
27 April
Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, …
-
27 April
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1441 өмч сайн чанартай, 1895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгджээ. Нийслэлийн хэмжээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл