“Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав, паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ нар өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпын шилдгүүдийг хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон …
Нийгэм
September, 2024
-
5 September
Л.Хосбаяр:Айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний дизайныг боловсруулсан
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг …
-
5 September
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм. Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн …
-
5 September
Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа
Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон юм. Өнгөрсөн хугацаанд дүүрэг орон нутгийн зүгээс тусгай чиг үүргийн байгууллагуудаа дэмжиж ажиллаж буй. Үүний хүрээнд цагдаагийн хэлтсүүдийн …
-
4 September
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна
Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан. Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл …
-
4 September
Манай улс иж бүрэн тоноглогдсон явуулын 3 авто лабораторитой боллоо
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр …
-
4 September
Малчид:НҮБ-аас олгосон мөнгөн тусламж, хандивыг хүлээн авч, хэрэгцээндээ зарцуулсан
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн гуравдугаар ээлжийн баг зүүн гурван аймагт ажиллаж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснийг сурвалжиллаа. Томилолтын баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд очиж, малчидтай уулзлаа. Доктор С.Жигжидпүрэвийн танилцуулснаар, НҮБ-ын ХХААБ, Хүн амын сан болон Хүүхдийн сан хамтран …
-
4 September
20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүллээ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны …
-
4 September
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд буюу ЗХУТ-д шилжүүллээ
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн …
-
4 September
Цэцэрлэгийн насны хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia системээс авах боломжтой боллоо
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 142,150 хүүхэд байгаагаас цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шатанд 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь цахимаар хүсэлтээ илгээсэн байна. Цэцэрлэгт хамрагдахад хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байдаг. Улсын болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн даатгалтай эмнэлгүүдэд өгсөн цэцэрлэгийн насны хүүхдийн урьдчилан сэргийлэх цагаан хорхой болон шээсний шинжилгээний хариугаа төрийн …
-
3 September
Нийслэлийн цэцэрлэгийн 2-р шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ. Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр …
-
3 September
“Монголын төмөр зам” ТӨХК Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана
“Монголын төмөр зам” ТӨХК, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Сок Ён Хан нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд хоёр компани БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжийн хөрөнгөөр төмөр замын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм.
-
3 September
Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ. Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин …
-
3 September
Х.Нямбаатар: НИТХ-ын сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ
Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн батлав. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …
-
3 September
Р.Эрдэнэбүрэн:Иргэдээс дугаарын хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо
“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа. Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “ Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, дотоодын дээд хэмжээний айлчлалууд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл