Нийгэм

January, 2025

  • 31 January

    Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино

    Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох …

  • 31 January

    “Бид мод тарьж байна” дууны уралдааны аваргууд тодорлоо

    Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Боловсролын ерөнхий газар, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан “Бид мод тарьж байна” дууны уралдааны шилдгүүд тодорлоо.             Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой байлаа.             Цэцэрлэг, бага нас, дунд …

  • 30 January

    Ц. Дуламсүрэн: Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш

    Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хаврын морин уралдаан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа маш том бүдүүлэг  алдаа.  Допинг буюу эм тариагаар бордоод галзууруулчихсан адууг насанд хүрээгүй  хүүхдээр унуулаад ашгийн төлөө уралдаж байна. Тийм эрлийз морийг …

  • 30 January

    Нийтлэлч Б.Баабар цахим хөгжлийн түүчээ, гол түлхүүр нь болж буй бүх алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ

    “И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулдаг билээ. Тус ажлын хүрээнд өчигдөр /2025.01.29/ академийн алба хаагчидтай Монгол Улсын төрийн шагналт, XX зууны манлай нийтлэлч, улс төрч Б.Баабар чөлөөт уулзалтыг хийлээ. Б.Баабар нь 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байгаа бөгөөд хэд хэдэн ном орчуулсны хамгийн алдартай нь 1996-2004 “XX зууны …

  • 30 January

    “И-Монгол академи”-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлэгдлээ

    “И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажилладаг билээ. “И-Монгол академи” УТҮГ- аас гурав дахь удаагаа олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байгаа бөгөөд энэ удаа тус байгууллагын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга, МУИС ийн докторант Н.Төрбатын …

  • 30 January

    ХЭҮК: Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд морины уралдаан, сунгааны үеэр амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн

    Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон …

  • 28 January

    Говьсүмбэр аймгийн ОБГ, ХХААГ-т туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ \2025.01.09\ тус аймгийн  Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын удирдлагууд Говьсүмбэр аймгийн Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай хоёр автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр тус аймгийн хэмжээнд гарах гамшиг, ослын дуудлагаар болон …

  • 28 January

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төвд 3 өдөр ажиллана

    Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өчигдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй …

  • 28 January

    Хөдөлмөрийн зах зээл 426 мэргэжилтнээр хүч нэмлээ

     Өдгөө манай улсын хөдөлмөрийн зах зээлд гагнуурчин, оёдолчин, барилгачин, засал чимэглэлчин, мужаан гээд гарын ур дүй шаардсан мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургуулиудын нэг нь Монгол Солонгосын техникийн коллеж юм. Тус сургуулийн энэ хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо. МСТК-ийнхон мэргэжлийн боловсрол олгох сургалтын 13 мэргэжлээр 17 ангийн 426 мэргэжилтнийг төгсгөж, хөдөлмөрийн зах …

  • 28 January

    Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх нэн чухал

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл  2025 оны эхний хурлаа өчигдөр /2025.01.27/ хийлээ. Нийгмийн даатгалын сангийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан. Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, …

  • 27 January

    Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны …

  • 27 January

    Aвлига албан тушаалын хэрэг 4.9 хувиар өсжээ

    Прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээг өнөөдөр /2025.01.27/ танилцууллаа. ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 4.4 ХУВИАР ӨСЧЭЭ 2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсчээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийт зөрчлийн хэргийн 2,885,418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, …

  • 27 January

    Эмгэнэл

    Монгол Улсын “Үйлчилгээний Гавьяат Ажилтан” ОСНАА-н Ганбиж ХХК-ий үүсгэн байгуулагч Сүмбээ овогтой Сүхээ нь 2025 оны 01-р сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нөхөж байршгүй хүнд гарз тохиолоо. С.Сүхээ нь 1939 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1939-1947 онд эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1947-1959 онд Увс аймгийн төвийн 10 жилийг дүүргээд …

  • 24 January

    Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ зарлаж “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг иргэд та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний ингэж хэлсэн нь ч ортой. Учир нь 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас …

  • 24 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис …