Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас зохион байгуулна. Энэ үеэр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар …
Нийгэм
March, 2021
-
25 March
МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна
Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээн авахад МХЕГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлэн хилээс чөлөөлж, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүллээ. Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд Pfizer/BioNTech вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна. Монгол Улсад одоогийн …
-
25 March
Г.Болдмаа:Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өчигдөр 21 цагийн байдлаар 43 цэг ажиллаж, 724 ажилтан 237489 хүн дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд …
-
25 March
Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 267, орон нутаг 18 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар …
-
25 March
Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Би …
-
25 March
Сэрэмжлүүлэг:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, …
-
25 March
БЗД:Коронавирусын цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр “Өндөр магадлалтай” түвшинд байна
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үеийн эрсдэлийн гурав дахь шатны үнэлгээг хийлээ. Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, мэргэжилтэн, дэслэгч …
-
25 March
“Туяа ба шидэт зүлэг” хүүхдийн номын нээлтийг цахимаар зохион байгууллаа
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар ойролцоогоор 2.2 тэрбум хүн ямар нэг байдлаар харааны бэрхшээлтэй байдгаас 1 тэрбум орчим нь сэргийлж болох харааны бэрхшээлтэй байна. Тоо баримтаас харахад 1990 онд дэлхий даяар 34.4 сая сохор хүн байсан бол 2020 онд энэ тоо даруй 42.8 хувиар нэмэгдэж 49.1 сая хүн болж болж нэмэгдсэн байна. Монгол Улсад хийгдсэн судалгаанд 50-аас дээш насны иргэдийн дунд …
-
25 March
Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг …
-
25 March
Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн ажиллах …
-
24 March
Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу маргааш буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут …
-
24 March
Ө.Шижир: Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн …
-
24 March
Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор: 1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; 2. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг …
-
24 March
“Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн …
-
24 March
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл