УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим …
Нийгэм
March, 2021
-
13 March
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатав
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр өнөөдөр 19:25 цагт Тэнүүн-Огоо ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан автобус шатсан аж. Автобус шатаж байна гэсэн дуудлагын мөрөөр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, аюулгүй болгожээ. Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
13 March
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлав
Төрийн ордонд УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хол хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлахаар шийдвэрлэлээ. Эрсдэлийн түвшинг дөрөв ангилж үзсэн бөгөөд хоёрдугаар түвшин буюу шар түвшинд байсан. Үүнийг нэгээр ахиулж улбар шар түвшин рүү шилжиж байна. Ингэснээр тодорхой үйл ажиллагаануудыг ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн …
-
13 March
Монголбанк мэдэгдэл гаргалаа
Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг …
-
13 March
ХЭҮК Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, МХХ-ын Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг …
-
13 March
Д.Сумъяабазар: Төрийн албан хаагч нь иргэдтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ёс зүйн төлөвшлийг эзэмшсэн байх ёстой
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт эхэлж байна. Тус шалгалтын нээлт нийслэлийн засаг, захиргааны V байранд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төрийн албаны …
-
13 March
Фото:Боловсролын салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдаад байна
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн …
-
13 March
Covax хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа
Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах вакцины эхний ээлж болох 14,400 тун AstraZeneca вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Энэ оны эхний улиралд багтаан манай улс AstraZeneca вакцины 112,800 тун, Pfizer/BioNTech компанийн вакцинаас 25,740 тунг тус бүр Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авахаар болсон юм. 2021.03.02-ны өдөр шинэчлэн гаргасан Covax хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус …
-
12 March
УОК-ын Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжсэнгүй
Өнөөдрийн 19 цагийн байдлаар 16481 иргэнийг вацкинжуулсан бөгөөд энэ хүрээнд нийт 80 мянга гаруй иргэдийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилав. Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг УОК-ын …
-
12 March
Н.Пүрэвжаргал: Тандалт явуулын баг өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс шинжилгээ авдаг
Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх …
-
12 March
ЗӨСҮТ-ийн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийж гүйцэтгэхийг даалгалаа
Шадар сайд С.Амарсайхан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр эмч ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах шийдвэр гаргав. Монгол Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд нийт 15 аймагт салбартай юм. Тус төв нь pcr шинжилгээний сорьц шинжлэхээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй. Ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор …
-
12 March
Имарт нийт ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ
Имарт нь үйлчилгээний таатай орчин бүрдүүлэхэд үргэлж анхаарч ажилласаар ирсэн бөгөөд цар тахлын үед ч халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж ажиллав. Тэгвэл өнөөдөр Имарт Чингис салбарын 6 давхарт байрлах “Фамили Медикал” эмнэлэгт нийт ажилтан албан хаагчдаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ.
-
12 March
Ч.Номин:Хувь хүний авьяас билэг, ур чадвар дээр тулгуурласан бүтээл туурвилыг оюуны өмчөөр хамгаалах шаардлагатай
Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Монгол соёл, монгол баялаг” төслийн талаар танилцууллаа. Энэхүү төслийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон юм. Соёлын яамнаас төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол …
-
12 March
С.Амарсайхан: Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө. …
-
12 March
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл