Нийгэм

July, 2020

  • 28 July

    Он гарсаар 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

    Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн …

  • 28 July

    БНСУ-аас өнөөдөр 262 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 27 July

    Дундговь аймгийн цагаан суварга орчмын байгаль орчныг хамгаалах ажил эхэллээ

    Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид, аялагчид олноор очих болсон Дундговийн Цагаан суварга орчмын унаган байгаль эко системийг яаралтай хамгаалалтад авах талаар аймаг, сум орон нутгийн холбогдох албаныхан анхаарлаа хандуулж байгаа. Байгаль орчны мэргэжлийн хүмүүс Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг Монголд төдийгүй төв азийн бүс нутагт ховорд тооцогдох тогтоц тул нэн яаралтай Улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалыг эхнээс нь зүй зохистой …

  • 27 July

    ЭМЯ: Азийн хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая …

  • 27 July

    Л.Цэдэвсүрэн: Чанарт суурилсан боловсролын шинэчлэл эхлүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлогынх нь талаар ярилцлаа. -Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатайг иргэд ярьж байна. УИХ-ын гишүүд ч үүнийг эхлүүлээрэй гэж танд захисан. -Аливаа улс хөгжлийн үе шатлалдаа нийцүүлэн боловсролын шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Боловсрол үе шаттай шинэчлэл, тасралтгүй сайжруулахыг шаарддаг, онцлог салбар. Монгол Улсын боловсролын салбар уналтад орлоо, шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. …

  • 27 July

    Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10-р сараас өмнө дуусгах үүрэг өгөв

    Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, …

  • 27 July

    Л.Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн нэрэмжит гудамж хүртэлх замыг “Лодонгийн Түдэвийн” гэж нэршүүллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 118 дугаар тогтоолоор уг шийдвэрийг гаргасан юм. Л.Түдэв агсан нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, ХХ зууны манлай сэтгүүлч билээ.

  • 27 July

    Наймдугаар сарын цаг агаарын төлөв

    Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын цаг агаарын төлөвийн мэдээллийг ирүүллээ. Баруун аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ. Төвийн аймгуудын …

  • 27 July

    Олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарт урамшуулал олгоно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ. Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сануулга өгч, хариуцлага хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн …

  • 27 July

    “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны хоёрдугаар улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан төрийн бус байгууллага хийж гүйцэтгэжээ. Зөрчлийн мэдээлэл …

  • 27 July

    И.Батчулуун: НҮБ-ын цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    НҮБ-ын шалгуурт тэнцэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ дахь энхийг сахиулах UN­MISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албаны Монгол Улсын багийн ахлагч, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа. -Юуны түрүүнд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын өнөөгийн нөхцөл байдал, бодит амьдрал ямар байгааг сонирхуулахгүй юу? -Бүгд Найрамдах Өмнөд Судан улс нь 2011 онд Бүгд Найрамдах Судан улсаас тус улсын өмнөд хэсгийн 10 мужийг …

  • 27 July

    Д.Нямхүү: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд …

  • 27 July

    Цагдаагийн байгууллагаас “Пабло Эскобар” киног олон нийтэд хүргэхийг хоригложээ

    Цагдаагийн ерөнхий газраас Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд: Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг …

  • 27 July

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай танилцлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон УУХҮЯ, ЗТХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын төмөр зам ТӨХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК,  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөгчид 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай танилцлаа.   Уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагааны талаар …

  • 27 July

    Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Энэхүү төслийг Г.Занданшатар санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн 4 жилд тус суманд 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн юм. Өлзийт сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байгууллага шинэ байртай болж, өдгөө Соёлын төвийн барилга баригдаж байна. Төслийн хүрээнд сумын төвийн барилга …