Нийгэм

July, 2020

  • 27 July

    Дарь-Эхийн замыг өнөөдөр орой хаана

    Баянзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо, “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажил өнөөдөр /2020.07.27/ 22.00 цагт эхэлнэ. Энэ хүрээнд тус замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулах тул замыг наймдугаар сарын 10-ны 08.00 цаг хүртэл бүрэн хаах юм байна. Иймээс энэ хугацаанд “Дарь-Эхийн гудамж”-ны замаар хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд тус орчинд амьдардаг ард …

  • 27 July

    Б.Баттүшиг: Орон сууцны “Батламж” авсандаа баяртай байна

    Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид төдийгүй Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр тэдний нэг болох Халдварт өвчин судлалын үндэсний төвд үүрэг гүйцэтгэж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг …

  • 27 July

    Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Улаанбаатар хот руу …

  • 27 July

    Халдварт өртөх эсэх нь таны мэдлэг, хандлага, дадлаас шалтгаална

    Коронавирус халдварт бүх хүн өртөх эрсдэлтэй. Хэн нэгэн таны аюулгүй байдлыг хангана гэж найдахын оронд өөрийгөө болон бусдыг хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой. Үүний тулд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.1. Халдварт өртөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаар та мэдэх үү?2. Амны хаалт байнга зүүдэг үү?3. Бусад хүмүүсээс дор хаяж 1 метрийн зайнаас харьцаж байна уу?4. Гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж байна уу?5. …

  • 27 July

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

     Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал …

  • 27 July

    Я.Содбаатар: Өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан …

  • 27 July

    Хамарын хийд рүү зорчих замын далан нуржээ

    Дорноговь аймгийн онцгой байдлын газар гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрсэн тухай мэдээллээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй …

  • 26 July

    Д.Нямхүү: Батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч гарсан

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй.  Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч байна.  Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс 7 сорьцод шинжилгээ хийхэд …

  • 25 July

    Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ,Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр …

  • 25 July

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өчигдөр 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ.  Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршдаг. Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өчигдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” …

  • 24 July

    Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр,   26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. -Иймд цаг агаарын …

  • 24 July

    Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

    Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 …

  • 24 July

    “Яараад яахав дээ” аян наймдугаар сарын 15-ний өдөр хүртэл үргэлжилнэ

    Зам тээврийн осол манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэгээр тодрох болсон. “Оюу толгой” компани 2019 оноос эхлэн зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх нь ихэссэнийг судалж нийгмийн хариуцлагын эн тэргүүний хоёр чиглэлийнхээ нэгээр сонгон авч ажиллахаар болсон. Зам тээврийн ослоор амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулахаар “Оюу толгой” компани Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) болон Мобиком корпорацтай …

  • 24 July

    Гадаадын 44 орноос 14371 иргэн эх орондоо иржээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар …

  • 24 July

    НИТХ:Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа

    Олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-өөс хууль, хяналтын байгууллагын техникийн хангамжийг сайжруулах,  ажлыг жил бүр үе шаттай зохион байгуулдаг.Энэ оны эхний хагас жилд НГХУСАЗЗ-өөс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын газар түргэн очиж иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор бүрэн тоноглол бүхий 14, туулах …