Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн …
Нийгэм
July, 2020
-
20 July
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байна. Сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2020.07.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Уулзалтын …
-
20 July
ГХ-ны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг …
-
20 July
ХАСКЕЛЛ програмчлалын хэлний сургалт эхлэлээ
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү сургалтанд нийт 300 орчим мэдээллийн технологийн оюутан болон мэргэжилтнүүд бүртгүүлснээс 25 залуус сонгон шалгарч сургалтад тэнцэн хамрагдаж байгаад баяр хүргэж, “Улаанбаатар хотыг ухаалаг шийдэл, …
-
20 July
УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд болно
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах …
-
20 July
ЭМ-ийн сайд Т. Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцлаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэд сайд Ш.Анхмаа албаны бусад төлөөллийн хамт 320 гаруй мянган буюу Монгол улсын хүн амын 10%-тай тэнцэх оршин суугчтай Сонгинохайрхан дүүрэгт АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төслийн хүрээнд баригдаж байгаа жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү Нэгдсэн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, …
-
20 July
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
Хилээр мансуууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэх гэж байсныг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна. Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь нойтон сальфетканы уутанд нуусан 6 гр мансуууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Б-д дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг …
-
20 July
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцанг ХБНГУ-ын одонгоор шагнажээ
Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцанг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын Гавьяаны одон “Өргөн тууз алтан од бүхий Гавьяаны Их загалмай одон” – оор шагнажээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 16-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Онцгой гавьяа байгуулсан эрхэмд энэхүү шагналыг 1951 оноос хойш гардуулж байгаа аж. Н.Жанцан гавьяат тус шагналыг хүртэж …
-
20 July
Сэлж чадахгүй ч хүүхдүүд аврал эрэн уйлж байгааг сонсоод эргэлзэлгүй нуур луу орсон
Урин дулаан цаг ирж аялал, зугаалгаар явах хүмүүсийн цуваа Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуур луу үргэлжилсээр байна. Харин 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, …
-
20 July
Д.Нямхүү:Өчигдөр 330 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги Мандалын боомтоор орж ирсэн жолооч …
-
20 July
Б.Ирмүүн:Superman киноных, харин цагдаа ах бол амьдрал дээрх жинхэнэ баатар
Кинон дээр гардаг баатрууд шиг нисэж чадахгүй ч, бодит амьдрал дээр хүмүүсийг авардаг ЖИНХЭНЭ БААТАР БОЛ ЦАГДАА нар гэсээр бяцхан хөвгүүд яриагаа эхлүүллээ. 12 настай хүү “Цагдаа ахаа баярлалаа” дууныхаа үг, аяыг өөрөө бичээд, клипээ алганд багтах гар утсаараа хийсэн гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэд цаг наргүй албандаа зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг чин зүрхнээсээ ойлгож, үг бүртээ шингээсэн байна. …
-
20 July
ТЦА: Бохирдсон дугаартай хөдөлгөөнд оролцсон автомашины зөрчлийг арилгуулж байна
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Яараад яахав дээ аяны хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг газар дээр нь арилгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг …
-
20 July
Энэ сард долоон удаагийн тусгай нислэгээр 1470 иргэнээ татан авна
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо. Төлөвлөснөөр өнөөдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа …
-
20 July
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно
Монгол Улсын Их Хурлаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталж, 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 23 дугаар тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баталсан байдаг. Уг тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал …
-
20 July
НӨАТ: 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо
Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,087,473 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 4 3 сая төгрөгийн 29 1 сая төгрөгийн 286 100 мянган төгрөгийн 2711 30 мянган төгрөгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл