Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ. Иймд эцэг, …
Нийгэм
August, 2020
-
24 August
Д.Чойжамц:Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой
-Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж булж орхино гэдэг тусгүй хэрэг- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцаас цөөн асуултад хариулт авлаа. -Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц …
-
24 August
ОБЕГ: Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа. Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм. Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх …
-
24 August
Х.Баттулга: Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны …
-
24 August
ХНХЯ:Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах аяныг “Лантуун дохио” ТББ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзлаа. Уулзалтаар “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаа болон “Ид шидийн орон 1”, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах тал дээр хамтарч ажиллах, ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг …
-
23 August
Сонгинохайрхан дүүргийн эгч дүү гурав “Эхийн алдар” одонгоо хамтдаа гардлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сонгинохайрхан дүүргээс нийт 1,071 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 64, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужин, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар …
-
22 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг ажлын хэсгийнхэн танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгаж хүлээн авахаар боллоо. Мөн 1А …
-
21 August
Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм. Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 …
-
21 August
Ж.Мягмар:Таван настай хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хувь хамруулна
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зохион байгуулдаг мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч эхлээд байгаа. Өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан түр журамд сургуулийн өмнөх боловсролын салбарт хийсэн гол гол зохицуулалтыг танилцууллаа. …
-
21 August
ХЭҮК: Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар МСНЭ-тэй хамтарч ажиллана
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комисс нь хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар заасан байдаг. Комисс нь байгуулагдсан цагаасаа хойш хэвлэл мэдээллийн байгууллагатай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хүний эрхийн хамгаалагч-сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг 2015 онд УИХ-д ХЭҮК-оос өргөн барьсан “Монгол …
-
21 August
Т.Түмэнжаргал: Ирээдүйн эрүүл, зөв иргэний төлөө үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг ирэх сарын 1ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Тус сургалт болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх …
-
21 August
М.Мягмарсайхан: Олсон дээр алхаж буй минь Монголоо дэлхийд таниулж, жуулчдыг татах зорилготой
Өндрөөс хэдий сүрддэг ч, олсон дээр гарахаараа газар дээр байгаа мэт тайвширдаг сонин содон зочныг энэ удаа онцолж байна. Тэрбээр “Олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог. Тийм болохоор чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-т хайртай байх” гэсэн юм. Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных …
-
21 August
Т.Мөнхсайхан: Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа
Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. …
-
21 August
МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг албан ёсоор бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан юм. МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн …
-
21 August
“Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Сонирхуулахад сурагч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл