Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, …
Нийгэм
August, 2020
-
26 August
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин нээж үг хэлэв. Хурлаар тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 …
-
26 August
“Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ …
-
26 August
Д.Батзориг:Самрыг буруу техникээр түүснээс үүдэж хуш мод эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэж байна
Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгсөн юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ХАН буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байгаа. Энэ утгаараа бид байгалийн баялаг болсон …
-
26 August
Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. “Соёлын …
-
26 August
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” –ийг хэрэгжүүлнэ
Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Хэлэлцүүлгийн тэмдэглэлд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын ойлголт, хандлагыг өөрчлөх замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой …
-
26 August
Ж.Мягмар:3-5 настай нийт хүүхдийн 85.7 хувийг цэцэрлэгт хамруулна
Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. ️ ”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж …
-
26 August
Хичээлийн шинэ жилийн нээлтийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй
Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан 9 дүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна. Тус зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй. Нээлтийн үйл ажиллагааны медиа, …
-
26 August
Т.Мөнхсайхан: Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг чирэгдлийг багасгана
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй …
-
26 August
О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно
УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ …
-
26 August
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багтаа уулзаж санал солилцлоо
Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ. Тэгвэл тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр зочиллоо. Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна. Эдгээр дасгалжуулагч тамирчидад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд …
-
26 August
ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр”Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Коронавирус илрээгүй шинжилгээ: Наймдугаар сарын …
-
26 August
“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна. Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн удирдамжийн хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус дадлага …
-
26 August
Хоёр хүүхэд усанд живж осолджээ
Дундговь аймагт Боргитын нуурын дэргэд дөрвөн хүүхэд тоглож байснаас хоёр нь живж осолджээ. Тодруулбал, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг өчигдөр /08.25/ 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын …
-
26 August
Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэх газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл