Нийгэм

April, 2020

  • 3 April

    Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын автомашинтай боллоо

    Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо. Тус автомашин нь  БНХАУ-д үйлвэрлэгдсэн, 4 тнн-ын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай. Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 3 April

    Япон Улсад ирэхээс өмнө доорх 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хориглов

    Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын …

  • 3 April

    Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна

     Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.  “Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, …

  • 3 April

    “Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо. Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм. …

  • 3 April

    Монголд амьдардаг солонгос иргэд түргэвчилсэн оношлуур хандивлалаа

    Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, …

  • 3 April

    Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна

    Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хяналтад авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж байна.  Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган …

  • 3 April

    Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна

    Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран …

  • 3 April

    БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа

    Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор …

  • 2 April

    “Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

    “Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид,  МУСГЗ, доктор профессор Л.Дашням, …

  • 2 April

    Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын …

  • 2 April

    Төмөр замыг ариутгаж байна

    COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж. Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ. Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 2 April

    Уурхайчид улсын онцгой комисст 234 сая төгрөгийн цалингаа хандивлалаа

    Улсын Онцгой комисст уурхайчид өчигдөр /2020.04.01/ нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд …

  • 2 April

    Улаанбаатар Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хөөрлөө

    БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.04.02/ 09:18 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.  Тус нислэг 12:58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна. Урьдчилсан мэдээллээр дээрх онгоцоор: Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүнЭрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүнХөгжлийн бэрхшээлтэй таван хүн,Жирэмсэн 19 хүнБага насны …

  • 2 April

    Туул тосгоны 50 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

    Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ашиглалтад орсон 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хамтын дэлхий” ТББ-ын  хандив, буцалтгүй тусламжаар Туул тосгонд 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барьж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан. Тэгвэл уг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж, Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн данс бүртгэлд тусгуулан ашиглалт хамгаалалтыг нь хариуцуулахаар боллоо. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ …