Нийгэм

September, 2018

  • 11 September

    Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотын бүсэд өглөө 06.00-10.00 цаг, оройн 16.00-20.00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины …

  • 11 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо 12-р хорооллын 26, 27, 28, 55А, Б, В, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Монхангай трейд, Таац мандал, Шагнуурын мандал, ХХК-ууд, Голомт 29, Хүч 57, Сансар Өргөө СӨХ-үүд, Сити шоп …

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 11 September

    Алга болсон Д.Сэржмядаг охины талаарх мэдээллийг үнэлж авна

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх 8 настай, охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байх тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.   Бусад нутгаар бороо …

  • 10 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

    Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл …

  • 10 September

    “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” болно

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол …

  • 10 September

    АШУҮИС-ийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

    70 гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн. Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон …

  • 10 September

    Л.Эрдэнэчулуун: “Абсолют кэш энд кэрри” ХХК-нд зургаан сая төгрөгийн торгууль ногдуулсан

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 29807, гэмт хэргийн шинжтэй 973, бусад …

  • 10 September

    Төрийн гурван өндөрлөг хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

    Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэхөдөр болгон, хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

    Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим …

  • 10 September

    Олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн мөнгөн зоос худалдаанд гарлаа

    Монгол Улсын дипломат харилцаа бүхий Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тэгш өнцөгт хэлбэртэй мөнгөн зоос худалдаанд гарлаа. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ. Дурсгалын зоосыг Монголбанкны нэр, бэлгэдэлтэйгээр үнэт металлаар үйлдвэрлэх, зөвшөөрөл …

  • 10 September

    Төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгаж байна

    Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг чангатгах үүднээс төрийн байгууллагуудад шалгалт хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шийдвэрийг 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлсэн бол шалгалтыг улс орон даяар үргэлжлүүлээд байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг …

  • 10 September

    “Омбол” компани нь Ж.Отгонболдынх уу, Г.Батбаатарынх уу

    Үндэсний ууган сургуулиудын нэг болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль тойрсон асуудал өнөөдөр анхаарлын төвд байна гэхэд болно. Учир нь тус сургуулийн захирал асан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг 358,4 сая төгрөгийн тендер будлиантуулсан, мөн Ц.Батхуяг ажлын байран дээр согтуугаар ирж агсан согтуу тавьсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байтал өөрийгөө багшийн тоонд оруулчихсан тууж явсан. Тэгвэл Нүүр ам …

  • 10 September

    ОХУ-ын иргэд хамгийн их аялдаг топ-50 оронд Монгол улс багтжээ

    ОХУ, ТУХН-ийн орнуудын аялал, жуулчлалын зах зээлийн судалгааны агентлагийн явуулсан судалгаагаар Оросууд хамгийн их жуулчилдаг топ-50 оронд Монгол улс багтжээ. Монголд жуулчилдаг орос иргэдийн тоо өнгөрсөн онд 10 мянга байсан бол 2018 онд 46 мянгад хүрч 28% болжээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс 45-р байрт орсон байна. Жагсаалтыг Турк, Финланд, Казахстан тэргүүлжээ.